x

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

"Амгалан" дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана.

Төслийн нээлт өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Тэрээр "Манай улс 1986 онд дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм.

Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. 

Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна" гэж хэллээ.

Мөн тэрээр "Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Амгалан"-гийн дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.

Өнөөдөр эхлүүлж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөл бий болно.

"Амгалан"-гийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана.

Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна" гэж хэллээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулж,  ажил эхлээд байна. Төслийн барилга угсралтын ажил 16 сарын хугацаанд хийгдэж дуусах бөгөөд төслийн нийт өртөг 65.6 тэрбум төгрөг байна.

"Амгалан" дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж суурилагдсан хүчин чадал 100 Гкал/ц-аар нэмэгдсэнээр долоон сургууль, долоон  цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах бөгөөд эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр  хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулж,  “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх юм. Үүнээс гадна "Амгалан" дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна. "Амгалан" ДЦС ТӨХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 сая Гкал/ц хүртэл нэмэгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 35 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 44 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 58 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top