x

АНУ-ын сансар судлалын инженер, зохиолч Др.Роберт Зубрины "Марсын сорилт" номын нээлт Зургадугаар сарын 22-нд болно

АНУ-ын сансар судлалын инженер, зохиолч Др.Роберт Зубрины "The Case for Mars" буюу "Марсын сорилт" ном монгол хэлнээ хөрвүүлэгдэн, нээлтээ хийх гэж байна. 

Тус номын эрхийг "Mars V" нийгэмлэгийн хамт олон авч орчуулсан бөгөөд номын нээлтэд зохиолч Др.Роберт Зубрин хүрэлцэн ирэх юм. 

Монголын говьд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт бүхий сансрын сургалт судалгаа, сансар судлалын Шинжлэх ухааны парк байгуулах зорилгоор 2018 онд "Mars V" төслийг санаачлан эхлүүлж байжээ. 

Энэхүү цогц санаачилгыг хэрэгжүүлснээр сансар судлалаар дэлхийд тэргүүлж буй АНУ, ОХУ, БНЭУ, БНХАУ, Япон болон бусад хөгжингүй орнуудтай хамтран ажиллах орчин бүрдэж, орчин үеийн, өндөр технологийг өөрийн улсад нэвтрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалын томоохон урсгалыг Монголын говьд бий болгож, энэ чиглэлийг сонирхдог жуулчид, аялагчид, мэргэжлийн хүмүүсийг татах замаар гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой юм. 

"Mars V" төслийнхөн зорилгодоо нэг алхам ойртож, Монгол Улсыг олон улсын сансар судлалын томоохон байгууллагуудад таниулах, гадны хөрөнгө оруулагчдыг татахад томоохон хувь нэмэр оруулах, хөгжингүй орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэхэд чухал ач холбогдол бүхий Др.Роберт Зубрины "Марсын сорилт" номын нээлтийг 2022 оны Зургадугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн Шинэ номын сангийн 303 тоотод зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход манлайлан оролцогчид, сансар судлалаар дэлхийд тэргүүлж буй улсуудын элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд, түүнчлэн тухайн салбарын шинжлэх ухааны байгууллагууд, тэргүүлэх мэргэжилтнүүд, төслийг багийн гишүүд, дэмжигчид зэрэг зөвхөн тусгайлан урьсан цөөн тооны зочдын дунд зохион байгуулагдаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 6 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 49 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 58 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 12 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 22 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 32 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 36 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top