x

Хөгжлийн банк Амгалан дулааны станцын өргөтгөлийг 56.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр эрчим хүчний салбарын томоохон төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Санхүүжилттэй холбоотой хүндрэлүүд бас байгааг Засгийн газарт танилцуулж, шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, Амгалан, ДЦС-4-ийг нэг зуухаар өргөтгөх төслийн санхүүжилт дээр Засгийн газраас Хөгжлийн Банканд тодорхой чиглэлүүд өглөө” гэсэн юм. 

Энэ талаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Амгалан дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн 85 хувь болох 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгохоор судалж байна. Үлдэж байгаа 15 хувийн санхүүжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран гаргах байх. Энэхүү төслийг нийгмийн ач холбогдол өндөртэй бөгөөд эдийн засгийн үр ашигтай байх боломжтой болохыг сүүлийн 2 сарын хугацаанд хийсэн судалгааны үр дүнд үндэслэн тооцсон байсан. Дулааны улиралд багтаан, хугацаа алдахгүй уг төслийг хэрэгжүүлэх ёстой. Иймд Хөгжлийн Банкны зүгээс нэн шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгож эхэлсэн нь цаг үеэ олсон ажил” гэлээ. 

Улаанбаатар хот эрчим хүч, дулааны хангамжаа нэмэхгүй бол тэг зогсолт хийх эрсдэл хаяанд байгааг Эрчим хүчний сайд мэдэгдэж байсан билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2025-2029 онд хэрэгжих ДЦС-3-ын өргөтгөлийн ажлын үеэр хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийн дулаан хангамж хүндрэлтэй байдалд шилжих, тодруулбал БЗД-ийн 25, 26-р хороо, Маргад, Баянмонгол хотхон, Кристал таун, Дүнжингарав хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан тасалдах эрсдэлтэй тулгараад байсныг Амгалан дулааны станцын гурван зуух дээр нэмж нэг зуух барих 100 гкал/цаг дулааны эх үүсвэрийн, 50 МВт цахилгааны эх үүсвэрийн өргөтгөл хийснээр бүрэн сэргийлэх ба нэмж 12,000 өрхийг дулаанд холбох боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 8 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 52 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 1 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 15 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 25 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 35 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 38 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top