x

Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд элслээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот World tourism cities federation /WTCF/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд элсэн, батламжаа хүлээн авлаа.

Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлье” уриан дор 2012 оны есдүгээр сарын 15-нд Бээжин хотод төв салбараа байгуулсан. Тус холбоог анх 58 хотын гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулж байсан бол өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн элсээд байна. Мөн аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудал гэх зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институт тус холбоонд нэгджээ. Уг холбоо нь дэлхийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой.

Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны гишүүнээр элссэнээр манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, гадаад, дотоодод өөрийн хотыг сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, судалгаанд суурилан хөтөлбөр боловсруулж, дэд бүтцийг сайжруулан, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 5 цаг 5 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 5 цаг 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 6 цаг 5 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 6 цаг 37 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 6 цаг 57 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 7 цаг 19 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 7 цаг 20 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 7 цаг 22 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 7 цаг 55 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 7 цаг 56 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 7 цаг 59 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 8 цаг 1 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 10 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 10 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 10 цаг 12 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 10 цаг 15 мин Эх оронч Лоохууз 11 цаг 45 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 12 цаг 1 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 12 цаг 14 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 12 цаг 58 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top