x

З.Боргилмаа: Дамжуулсан мэдээллийг "устгана" гэдэг сэтгүүл зүйн агуулгад хүчний байгууллага "халдсан" хэрэг

Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг өчигдөр арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх өнөөдөр мэдэгдэхдээ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

Гэвч энэ үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдаж буй нь бичлэг цахим сүлжээгээр тараад буй. 

Үүнтэй холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлчид хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа "Сэтгүүлчийн мэргэжлийн хууль ёсны үйл ажиллагаанд цагдаагийн алба хаагчид биед нь хүчээр халдаж, баримтыг устгаж байгаа энэ явдал бол анхны тохиолдол биш. Жилийн өмнө яг энэ асуудлаар цагдаагийн алба хаагч мэргэжлийн үйл ажиллагааг таслан зогсоож биед нь халдсан асуудлаар бид ЦЕГ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж байсан.

Өчигдрийн тухайд сэтгүүлчийг сурвалжилга хийж байсан газраас хүч хэрэглэж холдуулаад мэдээлэл дамжуулж байсан төхөөрөмжийг таслан зогсоогоод бүх хэрэгслийг хурааж авсан. Оператор мөн байгаа. Гар утсыг аваад удаан хугацаагаар аваад үзэгчдэд хүргэж байсан, цацагдсан мэдээллийг устгасан байна. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар сэтгүүлчийн нийтэлж нэвтрүүлж байгаа мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглосон байдаг. Дамжуулсан мэдээллийг устгана гэдэг сэтгүүл зүйн агуулгад хүчний байгууллагад халдсан хэрэг. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах Эрүүгийн хуулийн заалт байдаг. Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн мэдээллийг тараалгахгүй байхын тулд хүч хэрэглэхээр завдах нь эрүүгийн гэмт хэрэг юм гэж хуульд заасан байна. Энэ хоёр хуулийг зөрчиж дур зоргоор ийм үйлдэл хийсэн байна.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг Үндсэн хуулиар тунхаглагдсан эрх чөлөө байдаг. Үүнийг хэв журам сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид дур зоргоороо хөндөж, халдаж болдоггүй юм. Энэ нь хэвлэл мэдээлэл, цаашлаад иргэд төрийн хооронд маш том зөрчлийг үүсгээд байна. Нэг биш удаагийн үйл явдал учраас Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд дүгнэлт хийх болсон. Бодитой хариу өгөхийг шаардаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 12 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top