x

Маргааш “Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд хэсэгчилж зам хаана

“Талын салхи” олон улсын мото фестиваль зургаадугаар сарын 11-нд буюу бямба гаригт болно.

Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил Сүхбаатарын талбайд өрнөх аж.

Зургаадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болсон байна.

Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ.

Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб,  алдартай тамирчдыг танилцуулах юм. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулна.

Хөдөө, орон нутаг 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм.

“ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Хугацаа

Арга хэмжээ

09:00-12:00

“Буянт-Ухаа” нисэх буудлын талбай

12:00-13:00

Мото сонирхогчдын парад

11:00-21:00

Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/

13:00-14:30

Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана

14:30-14:45

Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/

14:45-15:30

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна.

15:30-16:00

Урлагийн тоглолт- Улаанбаатар театр

Циркийн үзүүлбэр

16:00-17:00

Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээ

Ховор нандин мотоциклын танилцуулга

17:00-18:00

Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/

18:00-19:00

Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах

19:00-21:00

Еntertainment хөтөлбөр

Язгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театр

Амьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning star

Hip Hop: Wolfizm, Don dior, limit king, Rookie

Циркийн үзүүлбэр

Галын үзүүлбэр

21:00-22:00

DJ/диско/

22:00

Хаалтын үйл ажиллагаа /Салют/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 1 цаг 12 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 1 цаг 13 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 1 цаг 17 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 1 цаг 17 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 1 цаг 18 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 1 цаг 19 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 1 цаг 21 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 1 цаг 22 мин Монголын баг тамирчдын оролцох онцлох тэмцээнүүдээр дүүрэн зургадугаар сар эхэллээ 2 цаг 36 мин Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьж худалдааны асуудлыг хэлэлцжээ 2 цаг 37 мин Германы Канцлер Ф.Мерц Трампыг Украины дайныг зогсоох “гол хүн” хэмээн онцлов 2 цаг 38 мин Трамп, Маск нарын маргаан “Tesla”-гийн хувьцаанд хүчтэй нөлөөлж, Илон Маск 34 тэрбум долларын алдагдал хүлээв 2 цаг 39 мин Испани Францыг 5:3-аар буулган авч Үндэстнүүдийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 40 мин Өвөрхангай аймагт хаврын тариалалт цаг агаарын нөхцлөөс шалтгаалж оройтож байна 2 цаг 41 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 41 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна 2 цаг 42 мин Авлигатай тэмцэх газар төрийн 28 байгууллагын 1591 албан хаагчид сургалт зохион байгуулав 2 цаг 44 мин Их Наран улсад 5 цаг 22 мин Хаан яг ингэж төрдөг 5 цаг 25 мин Германы Канцлер Фридрих Мерц АНУ-д анхны албан ёсны айлчлалаа эхлүүллээ 6 цаг 0 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн тав... Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаа... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа
Top