x

Б.Баатархүү: Сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг өчигдөр арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх өнөөдөр мэдэгдэхдээ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

Гэвч энэ үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдаж буй нь бичлэг цахим сүлжээгээр тараад буй. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Гарсан захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэхээр ажилласан. Энэ үеэр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, машин тэргээрээ түрсэн, согтуу хүмүүс байсан тул холбогдох дүүргийн цагдаагийн хэлтсээс зөрчлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулсан. Цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар машинаараа түрсэн асуудал бий. Үүнийг шалгаж байгаа.

Түүнчлэн хэд хэдэн хэвлэлийн байгууллага тэнд очсон бөгөөд маргаантай асуудлууд гарсан. Энэ үеэр Парламент телевизийн сэтгүүлч Гэрэлмаа гэмтсэн гэх асуудал гарсан. Үүнд Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд өчигдөр орой холбогдох үүрэг даалгавар өгч, сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдэл дээр нь дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн шалгах тасагт гомдол мэдээлэл бүртгэн, шалгаж байна.

Сэтгүүлчээс тайлбар мэдүүлэг авах, гэмтлийн зэргийг тогтоох зэрэг процессын ажиллагаа үргэлжилнэ.

Түүнчлэн сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан эсэх, сэтгүүлчийн бичсэн зүйлстэй холбоотойгоор ЦЕГ-аас албаны шалгалт хийхээр болсон. Цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерын бичлэг, холбогдох баримтууд бийг мэдэгдсэн. Одоогоор хэн нэгний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй байна" гэв.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчийн биед халдсан асуудлаар тун удахгүй мэдээлэл хийнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 5 цаг 5 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 5 цаг 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 6 цаг 6 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 6 цаг 38 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 6 цаг 57 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 7 цаг 19 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 7 цаг 20 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 7 цаг 22 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 7 цаг 55 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 7 цаг 56 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 8 цаг 0 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 8 цаг 1 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 10 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 10 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 10 цаг 12 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 10 цаг 15 мин Эх оронч Лоохууз 11 цаг 46 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 12 цаг 2 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 12 цаг 14 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 12 цаг 59 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top