x

Харваан спортын хөгжил, түүхийг өгүүлсэн "Amazing Archery" номын нээлт маргааш болно

Хүүхэд багачууд болон харваан спортыг сонирхогч хэн бүхэнд зориулан бүтээсэн "Гайхамшигт Харваа" буюу "Amazing Archery" номын монгол хэл дээрх хэвлэлтийн нээлт 2022 оны Зургадугаар сарын 11-ны 11:00 цагт Зайсан Хилл цогцолборт байрлах Хүүхдийн Дүдү музейд болох гэж байна.

Тус номонд 60 гаруй мянган жилийн өмнөх археологийн сурвалжтай харвааны уламжлал угсаа нь хүн төрөлхтөний түүхийг гатлан явсаар хэрхэн хөгжиж орчин цагийн хүчирхэг спортын төрөл болсон онцлогийг өгүүлсэн байна. Мөн олимпын наадамд байт харваа хэрхэн багтсан тухай, одоо өргөжин тэлсэн хорь гаруй харвааны төрлийн тухай бичжээ. Монгол нутаг дахь харвааны уламжлал, хадны зураг, буган хөшөөн дэх харваачдын түүх, орчин цагийн төрөлжин хөгжсөн уламжлалт харвааны тухай мөн багтсан байна.

"Гайхамшигт Харваа" зурагт номыг бүтээхэд олон чиглэлийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын зөвлөгөө дэмжлэг хамгийн том түшиг тулгуур болсон байна. Мөн номын зураачаар уран бүтээлч Т.Эрдэнэтуяа ажилсан бөгөөд түүний хүүхэд багачуудад зориулсан, уламжлалт харваатай уялдсан 66 бүтээл багтжээ.

Шинэхэн номын талаар Монголын Байт харваан холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд "Танин мэдэхүйн цогц мэдээлэл агуулсан энэ ном монголын байт харвааг хөгжүүлэх, олон нийтэд спортоо суртачлах, уламжлалт харвааны соёлдоо түшиглэн дэлхийд монгол тамирчдын амжилт, чансааг өсгөхөд бага ч атугай хувь нэмэр болно гэж итгэж байна.

Мөн харваагаар, их спортоор хичээллэхийг хүсэгч багачууд, дүү нарт маань замын зураг болж, урам зориг өгнө гэж найдаж байна" гэсэн юм.

"Гайхамшигт Харваа" танин мэдэхүйн номыг тун удахгүй англи, турк, япон, иран болон бусад орны хэл дээр хэвлэгдэх ба нийтлэг загварыг бодож англиар нэрлэсэн аж.

Та бүхэн хүүхэд багачууддаа зориулан энэхүү номыг авах бол 94000000 утсанд зурвас илгээж захиалах боломжтой юм.

Мөн номын нээлтэд цаг гарган хүүхэд багачуудтайгаа хүрэлцэн ирээрэй хэмээн урьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Доко (172.69.45.134)
    Харваан биш харвааны гэж бичиж байхыг бүх сэтгүүлчдээсээ хүсэж байна.
    2022 оны 06 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 9 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 53 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 2 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 16 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 26 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 36 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 39 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top