x

Цагдаа нар сэтгүүлчийн биед халдаж, зургаан цаг баривчлан саатуулжээ

Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газар сурвалжилга хийж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдаж, сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг өчигдөр гарлаа. 

Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч, зургаан цаг баривчлан саатуулсан талаар gerelnews.mn сайтын сэтгүүлч цахим хуудастаа мэдэгджээ.

Тэрээр энэ талаар "Баривчлагдахаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас, камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Ингээд цагдаагийн саарал фургон ирж 10 гаруй цагдаа бууж ирээд бүх талаас зулгааж чирэн фургон руу хүчээр оруулж, орохгүй гэж эсэргүүцэхэд хэдэн ч удаа цохиулсан юм бүү мэд.

Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа гэж инээлдэцгээж байсан" гэсэн юм.

Сэтгүүлчийн биед халдаж байгаа нь иргэдийн мэдэх эрхэд халдаж буй хэрэг юм. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.

  • Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 5 цаг 53 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 6 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 6 цаг 53 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 7 цаг 25 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 7 цаг 45 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 8 цаг 7 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 8 цаг 8 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 8 цаг 10 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 8 цаг 43 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 8 цаг 44 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 8 цаг 47 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 8 цаг 49 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 58 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 10 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 11 цаг 0 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 11 цаг 2 мин Эх оронч Лоохууз 12 цаг 33 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 12 цаг 49 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 13 цаг 2 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 13 цаг 46 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top