x

Б.Энхбат агсны гурван хүүхдийн сургалтын төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх санал гаргажээ

Улсын өсөх идэр начин Э.Энхбатын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал "Шүүгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйчлэлийг эс зөвшөөрөх, хохирогчийг шүүгдэгч нь санаатай хөнөөгөөгүй гэж мэтгэлцэх боловч шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, нэр бүхий есөн гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. Санаатай гэмт хэрэг мөн хэмээн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа" гэлээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров "Хоёр тэрбум 783 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас нөхөн сэргээх боломжгүй хүний амь нас хохирсон. Хүний амь насыг үнэлж болохгүй. Тэгэхээр хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг баримтын хүрээнд төлсөн. Гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар үргэлжилнэ. Хүүхдийн сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол, гэм хорыг нэхэмжлэх эрхийг шүүхээс нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна" гэв. 

Хохирогч Б.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх санал гаргасан байна. 

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр таалал төгссөн юм.

Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 5 цаг 54 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 6 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 6 цаг 54 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 7 цаг 26 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 7 цаг 46 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 8 цаг 8 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 8 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 8 цаг 11 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 8 цаг 44 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 8 цаг 45 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 8 цаг 48 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 8 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 59 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 11 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 11 цаг 1 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 11 цаг 4 мин Эх оронч Лоохууз 12 цаг 34 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 12 цаг 50 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 13 цаг 3 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 13 цаг 47 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top