x

Уналт таталтын эсрэг зарим эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулахаар судалж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өчигдөр тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эцэг эхчүүдээ маш сайн ойлгож байна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос уналт таталтын эсрэг зарим нэр төрлийн эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулах талаар судалж, 2023 оны төсөвт суулгаж шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгосон” хэмээлээ.

УИХ-ын 2020 оны ээлжит бус чуулганаар Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020.11.01-нээс хөнгөлөлтэй эмийг эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй эмийн сангуудаар олгохоор зохицуулсан.

Энэ хүрээнд  2020 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 13 дугаар тогтоол батлагдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт таталтын эсрэг 18 нэршлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор болсон. 2021 онд уналт таталтын эсрэг эмэнд 234.7 сая төгрөгийн хөнгөлөлт, 2022 онд 96.4 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн Даатгалын сангаас тус тус олгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 5 цаг 54 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 6 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 6 цаг 54 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 7 цаг 26 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 7 цаг 46 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 8 цаг 8 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 8 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 8 цаг 11 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 8 цаг 44 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 8 цаг 45 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 8 цаг 48 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 8 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 59 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 11 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 11 цаг 1 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 11 цаг 4 мин Эх оронч Лоохууз 12 цаг 34 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 12 цаг 50 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 13 цаг 3 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 13 цаг 47 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top