x

С.Амарсайхан: 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох шийдвэрүүд гаргав.

Тухайлбал, Эмээлт дэх  дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх нь барилга, байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн тул тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ.

Мөн Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх боллоо.

Өнгөрсөн хугацаанд Хяналт шалгалт хангалттай хийгээгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагууд болон ХХАХҮЯ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг Шадар сайд хэлсэн юм.

Монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлыг Засгийн газар цаашид онцгой анхаарч, Мал эмнэлгийн нэгдсэн системийг боловсронгуй болгож мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилах, хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах зэрэг бүх шат дамжлагад гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт хангуулах, чанарын баталгаажуулалтыг хийх, хянах тогтолцоог бүрдүүлэх цогц ажлыг хийхээр болсныг мөн энэ үеэр онцоллоо.

Түүнчлэн төрийн өмчийн лабораториудыг нэгдсэн тогтолцоотой болгох, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоох, зарим эрсдэл ихтэй хүнс, хүнсний нэмэлтийг иж бүрэн шинжлэх чадамжийг дээшлүүлэх, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр чадавхжуулах  асуудлыг төр, засгаас анхаарч ажиллана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 5 цаг 54 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 6 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 6 цаг 54 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 7 цаг 26 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 7 цаг 45 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 8 цаг 7 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 8 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 8 цаг 10 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 8 цаг 43 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 8 цаг 44 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 8 цаг 48 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 8 цаг 49 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 59 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 11 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 11 цаг 1 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 11 цаг 3 мин Эх оронч Лоохууз 12 цаг 34 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 12 цаг 50 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 13 цаг 2 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 13 цаг 47 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top