x

Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны Нэгдүгээр сарын 1-н хүртэл зогсоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар махтай холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашид хэрхэн зохион байгуулах талаар шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Тавдугаар сарын 31-нд байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь явж шалгах үзэх ААН-үүдийн удирдлагуудтай уулзалдах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал сонсох, иргэдийн дунд үүсээд буй санаа зовоосон асуудлын талаар судлах, цаашид цогцоор энэ асуудлыг шийдэх асуудлыг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг танилцуулъя. 

Цаашид мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх процессыг ил тод, нээлттэйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай гэж үзсэн.

Үүнд: 

  1. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 31 ААН-ийн 16-гйнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж цааш нь хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

  2. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоож байна.

  3. Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтаар мөрдүүлэх ажлыг шуурхай эхэлнэ. Энэ нь монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй бүх махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдалд шилжүүлнэ. Хүнсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулж стандартыг хуульчлах ажил хийгдэнэ. 

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх замаар нэгдсэн зохион байгуулалттай үйлдвэрлэлийн паркийн зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалт хангасан ажлыг зохион байгуулна. Уг ажлыг НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, ХХААХҮЯ хамтарч хэрэгжүүлнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 12 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 56 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 29 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 43 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top