x

Хотын дарга санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хувь иргэдэд талархал илэрхийлэв

Хотын дарга Д.Сумъяабазар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хамт олон, хувь иргэдэд талархал илэрхийллээ.

Тэрээр "Эрхэм хүндэт Улаанбаатарчуудаа!

Та бүхэндээ дэлгэр зуны мэндийг хүргэж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хамт олон, иргэддээ талархал илэрхийлье.

Хот гэдэг хөгжил болоод төвлөрлийн цөм суурин хэдий ч иргэн нэг бүрийнхээ аюулгүй ажиллаж амьдрах, хүүхэд багачуудын тоглож наадах орчныг тэгшитгэн хамгаалж, тэдний өмнө үүсэж буй бэрхшээлийг шийдвэрлэх нь бид бүхний хувьд эн тэргүүний эрхэм зорилго байх учиртай. Уг зорилгын хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 3,665 гарааш чөлөөлж, газрын зөрчлийг арилгаж, орчныг цэвэрлэлээ. Энэ оны зургаадугаар сарын байдлаар 201 байршилд 5,844 метр урт хашаа, хайс чөлөөлөөд байна.

Хотын иргэдийн санал, гомдолд тулгуурласан энэ өөрчлөлт албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар хэрэгжиж эхэллээ.

Ингэж албан байгууллага, хамт олон, иргэд санаачилгаараа хүрээлж байгуулсан хашаагаа буулгаж, хотын иргэдээ булан тойроод отон хүлээж байж мэдэх эрсдэлээс хамгаалж, цэлгэр уудам гудамж талбайд алхаж зугаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэг нь Улаанбаатар хотын төлөө, улаанбаатарчуудын төлөө оруулж буй үнэт хувь нэмэр, нийгмийн идэвхтэй оролцооны манлайлал юм.

Иргэд, аж ахуйн нэгжүүд маань чөлөөлсөн хашааныхаа оронд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт хийж, иргэдийн амарч тухлах газар болгон тохижуулж, нийслэл Улаанбаатараа ногоон хот болгох, нэг хүнд ногдох байгууламжаараа дэлхийн жишигт хүрсэн хот болоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс бидний санаачилгыг ажил хэрэг болгож, үлгэрлэн манлайлсан Төрийн банк, “Зүчи” зочид буудал, “Цаст болор” хүнсний дэлгүүр, “Нэгдэлчин” ХХК, “Жи Эс” СӨХ, “Рояль кар ваш” машин угаалгын газар, “Төмөрийн завод” ХК, “Чи Эй Би” ХХК, “Ландмарк” ХХК, “Мандухай” ХХК, Монголын үндэсний олимпын хороо, Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон иргэн Б.Баярсайхан, Г.Баярбат, А.Уранцэцэг Та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

Та бүгдийн ажил үйлсэд сайн сайхныг ерөөж, бизнес эрхлэхэд таатай, ажиллаж амьдрахад ээлтэй, хөгжлийг дэмжиж, хүнээ дээдэлсэн Улаанбаатар хотын хөгжлийг хамтдаа бүтээхийг урьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР" хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 10 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 53 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 3 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 16 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 26 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 37 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 40 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top