x

Н.Түвшинбаяр хохирогчийн талд хоёр үл хөдлөх хөрөнгөө нөхөн төлбөр болгон шилжүүлнэ

Улсын өсөх идэр начин Э.Энхбатын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал нээлттэй болж байна.

Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна гэв.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад гэрч н.Гал-Эрдэнэ, н.Батсуурь нарыг мөн н.Ганзул н.Шинэбаярыг, н.Ганзул н.Гал-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаажээ. Мөн хохирогч Б.Нандинцэцэгийг н.Гал-Эрдэнэтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдааны явцад хохирогчийн талын өмгөөлөгч яллах дүгнэлт унших, нотлох баримтуудыг шинжлэн судлах, гэрчүүдийн мэдүүлгийг сонсох гэсэн гурван процессыг хаалттай горимд шилжүүлэх хүсэлт гаргалаа. Учир нь талийгаач Э.Энхбат болон түүний гэр бүлийн нэр хүнд, хувь хүний нууцын асуудал яригдана гэж тайлбарллаа. Бусад өмгөөлөгч нар ч үүнийг дэмжсэн юм. Хаалттай горимд шилжүүлэх санал дээр хохирогч Э.Энхбат агсны гэргий Нандинцэцэг, шүүгдэгч Н.Түвшинбаяр нарт хэлэх санал байсангүй. Гэхдээ шүүх бүрэлдхүүн энэ саналыг хүлээн авсангүй, хуралдааныг нээлттэй үргэлжлүүлж байна.

Олимпын аварга Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-р зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Энэ зүйлд бусдыг санаатай алах, олон хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж гэх зэргээр хүндрүүлдэг байна. Хэрвээ энэ зүйл ангиар буруутай гэж үзвэл 12-оос 20 жил эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх юм. Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч хүндрүүлэн үзсэнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийллээ.

Шинжээчийн дүгнэлт болон бусад эд мөрийн баримтаар хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэдэг байр сууринаас мэтгэлцэнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 5 цаг 51 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 6 цаг 22 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 6 цаг 52 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 7 цаг 24 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 7 цаг 43 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 8 цаг 5 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 8 цаг 7 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 8 цаг 8 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 8 цаг 41 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 8 цаг 42 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 8 цаг 46 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 8 цаг 47 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 57 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 10 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 10 цаг 59 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 11 цаг 1 мин Эх оронч Лоохууз 12 цаг 32 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 12 цаг 48 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 13 цаг 0 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 13 цаг 45 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top