x

"Япон руу зорчих иргэд вакцины гэрчилгээгээ англи эсвэл япон хэлээр орчуулсан байх шаардлагатай"

Япон улс руу зорчих зорчигчдын хамрагдсан коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлнэ.

Үүнд: “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан зорчигчийн хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.

Вакцины гэрчилгээ нь англи эсвэл япон хэлээр орчуулагдсан байх шаардлагатай.

“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг өөрөө хариуцна.

Тусгаарлалтын 3 дахь өдөр өөрийн хүсэлтээр тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой. Ингэхдээ шинжилгээний “сөрөг” хариуг “MySOS” аппликэйшнийг ашиглан хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд илгээж, улмаар тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл”-ийг тухайн хүсэлт гаргагчид ирүүлсэн тохиолдолд тусгаарлалтын хугацаа дуусгавар болно.

Япон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн мэдээллийг дараах холбоосноос үзэх боломжтой. https://www.mhlw.go.jp/.../bunya/0000121431_00342.html

“MySOS” аппликэйшнийг дараах холбоосоор татах боломжтой. https://www.hco.mhlw.go.jp/fasttrack/en/

PCR шинжилгээ

Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд “MySOS” аппликэйшнийг татан авч, шинжилгээний хариуг Япон Улсад ирэхээс хамгийн багадаа 16 цагийн өмнө “MySOS” аппликэйшнд оруулна.

Мэдээлэл амжилттай бүртгэгдсэн тохиолдолд аппликэйшний дэлгэцэд ногоон, шинжилгээний хариуг шалгуулах шаардлагатай тохиолдолд шар, мэдээллээ дахин оруулах тохиолдолд улаан өнгө гарна. 12 наснаас доош насны хүүхдийн мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчийн хэн нэгний мэдээлэлтэй хамт оруулна. 

Анхаарах бусад зүйлс

Япон улсад хүрэлцэн ирсэн зорчигчид хилийн нэвтрэх цэгт шинжилгээ өгснөөс хойш 24 цагийн хугацаанд тусгаарлагдах гэр болон зочид буудлын байрандаа очих шаардлагатай. Ингэхдээ олон нийтийн тээврийн хэрэгсэлд суух боломжтой бөгөөд амны хаалтыг тогтмол зүүж, гараа ариутган бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд баримтлах юм.

Япон улс руу зорчих дээрх шаардлагууд нь коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 18 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 11 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 48 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top