x

Элсэн чихэр, будаа, жимсний тодорхой хувийг дотоодоос хангах боломжийг бүрдүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоож УИХ-ын дарга Г. Занданшатар 86 тоот захирамж гаргасан байна.

Энэхүү дараалалд:

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл: (30)
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл: (31) гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж УИХ-д “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлжээ. УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжиж анхны эхэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл нь 4 бүлэг, 51 заалттай. Уг тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн 131 зүйл, заалттай үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ.

“НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орж болзошгүй гэсэн дүн гарчээ хэмээн онцолсон байна. Хүнсний үнэ 4 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар өссөн байна. Жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өссөн гэж төслийн танилцуулгад дурджээ.

Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар ирэх 5 жилд гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнийн тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж тооцжээ. Дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахад 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ.

Мөнгөний эх үүсвэр:

  • зээлийн хүүгийн зөрүү төлөх,
  • Засгийн газраас зарим дээр нь баталгаа болон бонд гаргах
  • арилжааны банкнууд дээр байгаа чөлөөт мөнгөн үлдэгдлийг татан ашиглах зэрэг олон зүйлийг нарийвчлан тооцож, төлөвлөгөө гаргасан байх юм.

УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороонд шилжүүлэх хэлэлцүүлгийн явцад, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Тодруулбал, төслийн гурав дахь заалтын хоёр дахь дэд зорилт дээр эрчимжсэн мал аж ахуйн хүрээнд:

  • механикжуулалт буюу жижиг оврын тоног төхөөрөмжөөр хангах, ажлын эд ангиудыг үйлдвэрлэж хангах арга хэмжээг авч, бүтээмж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” гэсэн заалт, нэмэх санал гаргажээ. Түүний дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байх жишээтэй.

УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд:

  • хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
  • татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт, даатгалын оновчтой тогтолцоо бий болгох;
  • хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;
  • пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;
  • хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах,
  • холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах;

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

  • хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх,
  • хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох,

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
  • ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
  • үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих;
  • мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  • хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
  • хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байх жишээтэй.

Ер нь “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр”-ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2018 оны хурлын 73/250 тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын 7-нд гэж зарлажээ. Ингэж зарласан гол зорилго нь дэлхийн нийтээрээ хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах, хоол, хүнсийг аюулгүй, мөн хүртээмжтэй, шим тэжээллэг байлгахад шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нар, хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч зэрэг хүн бүрийн оролцоог чухалчлах ёстой юм байна.

НҮБ-ээс энэ өдрийг гишүүн улс орнууддаа тэмдэглэхийг 2019 онд уриалж байжээ. Ийм болохоор хүнсний аюулгүй байдал гэдэг нэг улсын бус нийт хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал бололтой. Түүнийг шийдвэрлэх арга зам нь улс орон бүрийн өөр өөрийнх нь онцлогт тохирсон байх болов уу?! 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 22 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 5 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 15 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 28 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 38 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 49 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 52 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top