Гэрээсээ гараад сураггүй болсон хүүгийн цогцсыг будаа хадгалах зоориноос олжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Задгайд будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 12:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр километр зам туулан очиход Гурил тэжээл ХХК-ийн ашигладаггүй агуулахын ес орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-ийн хүү 14 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тухайн хүүхэд энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм.