x

Дэлхийн чансаа олгох бөхийн тэмцээнээс монгол тамирчид есөн медаль хүртлээ

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн Казахстаны Алматы хотод боллоо.

Үүнд манай улсаас чөлөөт бөхийн 10 тамирчин оролцож, амжилт дүүрэн байв.

Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсыг төлөөлөн дөрвөн эмэгтэй зодоглосноос гурав нь медаль хүртжээ. Тодруулбал,

  • 68 кг-ын жинд 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг мөнгө,

  • 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа,

  • 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов.

Ц.Намуунцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв

Харин тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубийн тамирчин ОУХМ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр ялж, медалийн тавцанд зогссон юм.

Б.Болортуяа энэ оны дөрөв дэх түрүүгээ хүртлээ

Түүнчлэн энэ өдөр "Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа Алматыгийн дэвжээнээс манайхны хоёр дахь алтан медалийг авчирсан. Түүний хувьд 2022 он гарснаас дөрөв дэх тэмцээндээ дараалан аваргалаад байна.

Харин эрэгтэй тамирчдаас 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл Казахстанд 125 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болж, медалийн салхийг хагалав.

Т.Тулга Казахстанд аваргаллаа

Болат Турлыхановын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр 65 кг-д дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж буй бөгөөд Казахстанд түрүүлснээр жиндээ тэргүүлэх нь тодорхой болж байна.

Харин эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж Казахстанаас мөнгөн медаль хүртлээ. 

Ийнхүү Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсоноос гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болов.

Mongolian Wrestling Federation

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 22 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 5 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 14 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 28 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 38 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 48 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 52 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top