x

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, лацаджээ

Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлаар мэргэжлийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мах бэлтгэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан. Эмээлтэд өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж бий. БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тавдугаар сарын 10-наас мэргэжлийн хяналтын газар мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрт  хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалт хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа эрхэлдэггүй нь ч бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.

Мах экспортлох үйл ажиллагаа явуулж буй, дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийх, стандартад нийцэж байгаа эсэхийг нягталж шалгана. Зохих арга хэмжээнүүдийг авна.

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас гадна нийт хүн амын хүнсний хэрэглээнд энэ төрлийн шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн эсэх талаар байнга мэдээлэл авч байна. Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллагаас дотоодын хүнсний үйлдвэрлэлд ашиглагдахгүй байгаа гэх мэдээлэл өгч байна. Төр хяналтаа тавьж байна. Гэхдээ алдаатай, асуудалтай зүйлүүд их байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ АСУУДЛЫГ ДОТООДДОО ШИЙДНЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.БААСАНДОРЖ:

-МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг тавдугаар сарын 18-наас махны үйлдвэрүүдэд хийсэн. "Эм Ди Си Пи" компанийн махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчил илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэл хийнэ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа нь эрхэлдэггүй нь ч бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.

ХҮНСНИЙ БҮХ ҮЙЛДВЭРИЙГ ШАЛГАХ, ХУУЛЬ, ДҮРЭМ ЗӨРЧСӨН АЖ АХУЙН НЭГЖИД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдэд өмнө нь шалгалт хийж байсан уу? Өнгөрсөн нэг жилийн хугацаанд экспортод мах гаргаагүй. Ийм байхад экспортод гаргах зориулалтаар мах нийлүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм биш үү. Энэ мэдээллийг өгсөн мэргэжлийн хяналтынханд хариуцлага тооцох уу?

Шадар сайд С.Амарсайхан: -Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт, шалгалт хийх ёстой. Ялангуяа хүнсний үйлдвэрүүд, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудалд. Хяналт, шалгалтаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийдэг. Өнгөрсөн сарын 10-наас эхлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Би өнгөрсөн сарын 27-нд МХЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зөвхөн мах бус, хүнсний бүх үйлдвэрийг шалгах, хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгосон, нэгдүгээрт. Хоёрдугаарт, энэ асуудлыг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг үүрэг болгосон. Эмээлт орчмын махны үйлдвэрийн асуудал олон жилийн өмнөөс яригдаж байна. Энэ асуудалтай үе үеийн мэргэжлийн хяналтын удирдлага, шат шатны байгууллагуудын удирдах албан тушаалтны нэр холбогддог асуудал ч бий. Тиймээс мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, олон нийтийн хяналт дор энэ асуудлыг цэгцлэх ёстой. ХХААХҮ-ийн сайд ч Засгийн газрын хуралдаандээр энэ асуудлыг танилцуулсан. Өмнө нь хяналт, шалгалт хийж байсан ч хангалтгүй байсан. Тиймээс МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг өөрчилж, саяхан шинэ удирдлагуудыг томилсон. Үүнд төрийн тэргүүнээс эхлээд онцгой анхаарч байна.

-Шалгалт хийх гэж байгаагаа олон нийтэд зарлахгүй байж болдоггүй юм уу. Тэнд байгаа аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ хийж, асуудалтай бүтээгдэхүүнээ тээвэрлэж байгаа гэдэг мэдээлэл байна?

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа, шалгалт дууслаа л гэдэг. Тэгээд л мартагддаг. Тиймээс олон нийтэд нээлттэй зарлаж, иргэдийн хяналт дор шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн. Цаашид бүх талын хяналт тавьж байж олон жилийн алдаа завхрал, ашиг хонжоо хайж асуудалд ханддагийг таслан зогсооно.

-Нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан 8 тонн мах илрүүлсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖ: 

-Шалгалтын ажил үргэлжилж байна. “Өргөө Мийт Трейд” компанийн асуудал. Тодруулбал, дулааны аргаар боловсруулсан, тус бүрийг нь 20 кг-аар савласан, шошгогүй 464 хайрцаг буюу 9.3 тонн мах, мөн 20 кг-аар савласан, шошгогүй дайвар бүтээгдэхүүн 21 хайрцаг буюу 800 кг орчим байсан. Дээж аваад, холбогдох лабораториудад хүлээлгэж өгсөн.

-Мах экспортод гаргах эрхийг хэрхэн өгдөг вэ?

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН: 

-Мах экспортод гаргах эрхийг ХХААХҮЯ, МХЕГ өгдөггүй. Мах экспортод гаргах хүсэлтээ ХХААХҮЯ-нд хүргүүлсэн аж ахуйн нэгжид МХЕГ дүгнэлт гаргадаг. Үүнийгээ БНХАУ-ын гаалийн байгууллагад уламжилдаг. Хоёр улсын экспорт, импортын мах, махан бүтээгдэхүүнд тохирсон протоколоор импортлогч орон зөвшөөрөл олгодог. Энэ хүрээнд БНХАУ-ын гаалийн байгууллага Монголын 60 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 38 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 22 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 31 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 45 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 55 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 5 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 8 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top