БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хил хаах гэж байна гэсэн мэдээлэл иргэдийг түгшүүрт оруулаад байна. Энэ талаар Гадаад Харилцааны Яам:
-"Эрээн хотод коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор хилийн боомтууд хэвийн ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Өнгөрсөн онд тус хотод коронавирусийн халдвар гарсны улмаас хөл хорио тогтоож, хоёр улсын хилийг хаасан бөгөөд хэвийн байдалд ороод удаагүй байгаа юм.