x

Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчихыг уриалав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлнэ гэдгээ хэллээ.

Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөж байна. Өмнө нь нийслэлд жилд 40 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ оноос 420 болгож нэмэгдүүлсэн нь түүхэн шийдвэр, ажил хийх боломж гэдгийг Ерөнхий сайд мөн хэлж байлаа.

Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.зураг

Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж, 1000 автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт автобусны 93 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. 2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гарах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 компанийн 960 орчим автобус 101 чиглэлд үйлчилгээнд явдаг. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар буюу оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яриандаа онцлоод, төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа.

Мөн тэрбээр “Жолооч, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан, Монгол орны цаг уурт тохирохуйц, өвөл цонх цантахгүй, тусгай хэрэгцээт иргэдийн шаардлагыг хангасан автобусны парк шинэчлэлийг хийж чадвал түгжрэлийг бууруулах томоохон шийдэл болно” гэв.

Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хэлж байв.

Энэ асуудлыг үе шаттай шийдэхээ Ерөнхий сайд хэлж, нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу наймдугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.зураг

зураг

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 11 цаг 13 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 11 цаг 14 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 11 цаг 15 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 11 цаг 16 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 11 цаг 17 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 11 цаг 18 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 11 цаг 18 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 11 цаг 19 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 11 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 11 цаг 21 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 11 цаг 21 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 11 цаг 22 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 15 цаг 8 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 15 цаг 9 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 15 цаг 13 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 15 цаг 14 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 15 цаг 15 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 15 цаг 16 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 15 цаг 18 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 15 цаг 19 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top