x

ФОТО: “Хөөрхөн өдөр” баримтат кино нээлтээ хийлээ

Хүүхдийн эрхийг хамгаалахад шаардагдах бодит мэдлэг, чадвар, хандлагыг хүүхэд, багш, гэр бүл, нийгмийн бүлгүүдэд эзэмшүүлэх энгийн агуулга, арга зүйг нээн харуулсан уран сайхны тавилттай бүрэн хэмжээний  “Хөөрхөн өдөр” баримтат киноны нээлт өнөөдөр буюу Тавдугаар сарын 31-ний өдөр “Өргөө-1” кино театрт боллоо.  

“Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн сурагчид өмнө нь “Хүүхэд хамгааллын түншлэлийг Хүүхдийн оролцооны аргаар бэхжүүлэх нь” төслийг санаачлан хэрэгжүүлж, хүүхдийн  эрх, хөгжил хамгааллын чиглэлээр 9 видео контент бүтээн олны хүртээл болгож байсан. Тэгвэл энэ удаад тус сургууль хүүхдүүдийнхээ хамтаар хүүхдийн эрхийн төлөө хүүхдүүд өөрсдийнхөө дуу хоолойг бүтээлээрээ дамжуулан илэрхийлж, хүүхдүүд юу хүсдэг, тэдэнд ямар боломж байгааг томчуудад ойлгуулахыг хичээн өөрсдөө зохиолоо хамтран бичиж, тоглосон 2 хэсгээс бүрдэх  бүхий “Хөөрхөн өдөр” баримтат киног бүтээсэн байна.

Энэхүү киноны нээлтэд “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн багийнхнаас гадна БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, НХХ-ийн дарга С.Мөнхзаяа нар оролцсон юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга энэ киног бүтээсэн төслийн багийнхан, хамтран бүтээсэн байгууллага, мэргэжлийн багийнхан болон оролцон тоглосон багш сурагчдад  талархал илэрхийлээд “Энэ уран бүтээл “Ковид”-ын хоёр жилд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн хүүхдүүд ямар байсан мөн хүүхдүүдийн дотоод сэтгэлд байгаа нуугдмал ертөнц хийгээд томчуудад юу хэлэхийг хүсдэг болохыг харуулсан уран бүтээл болсон байна. Миний хувьд энэ киног олон хүн үзэж, хүүхдүүд эцэг эхчүүд биднээс юу хүсдэг вэ гэдгийг хараасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, 2019-2022 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Баянгол дүүргээс 3 сургууль сонгогдсон төсөл хэрэгжүүлж, төслийн сайн туршлага, үр дүнг түгээх, бусад сургуулиуддаа сурталчлах, харилцан суралцах зорилго бүхий “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗАГВАР СУРГУУЛИУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-САНААЧИЛГА” туршлага хуваалцах, харилцан суралцах өдөрлөгийг “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль дээр амжилттай зохион байгуулсан юм. Мөн “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийн оролцоонд тулгуурлаж “Хүүхэд засагладаг сургууль”-ийн загварыг 28 дугаар сургууль бий болгоод байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 40 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 33 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top