x

Хүүхдийн баярын хөтөлбөр: Зургаадугаар сарын 1-нд хаана, юу болох вэ?

Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш 70 дахь удаагаа тэмдэглэж байна.

“Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

ХҮҮХДИЙН БАЯР ПАРАДААР ЭХЭЛНЭзураг

Хаана: Сүхбаатарын талбай дээр болон авто замын хөдөлгөөнийг хязгаарласан замууд дээр зохион байгуулна.

Хугацаа: 10:30-17:00 цагт 

10:30-11:00  Баярын нэгдсэн хүндэтгэлийн парад /төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд/

11:05-11:10  Мөнх тунх үлгэрийн баатрууд “bambar beat“ дуу

11:10-11:15  Баярын арга хэмжээний нээлт /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/

11:15-11:20  Мэндчилгээ дэвшүүлнэ. /МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ/

11:20-11:25  Мэндчилгээ дэвшүүлнэ. /НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе  Коуасси-Комлан/

11:25-12:00  Урлагийн тоглолт /Мөнх-Тунхын баатрууд/

12:00-12:10  Жагсаалын үзүүлэх тоглолт /БЗД, СБД-ийн ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдын цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн/

12:10-13:00  Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

13:00-14:00 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам  /Хүүхдийн сангаас хүүхдүүдэд зардал олгох үйл ажиллагаа, 108 утасны мэндчилгээ, Найрамдал зуслангийн мэндчилгээ/

14:00-14:30  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны арга хэмжээ

14:30-16:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

16:00-17:50  Талбайн баруун, зүүн талд байрлах туслах тайзанд хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан, хүүхэд багачуудын дуу бүжгийн тоглолт /Аж ахуйн нэгж байгууллагууд, Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээ/

17:00-17:50  Парад, флашмоб  /Монголын хүүхдийн ордны сурагчид/

17:50-18:00  Арга хэмжээний хаалт

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ  БОЛНОзураг

Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх юм.

Хаана: Монголын хүүхдийн ордон болон ордны гадна талбай, Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэлх автомашингүй гудамжинд

Хугацаа: 09:30-19:00 цаг

  • Монголын хүүхдийн ордны баярын тусгай тоглолт
  • Entertainment тайз болон задгай талбайн арга хэмжээ
  • Хөгжөөнт уралдаан тэмцээн
  • Food street
  • Задгай талбайн үзвэр
  • Бүтээлч хана
  • Jump jump area, play with me area
  • Face Painting
  • Номын үзэсгэлэн
  • Open mic kids  
  • Баярын парад
  • Флашмоб
  • Гэр бүлийн оролцоот уралдаан тэмцээн зэрэг олон сонирхолтой нээлттэй арга хэмжээнүүд зохиогдоно.

Баярын гудамжинд болох арга хэмжээний хөтөлбөр

9:30  Баярын гудамж нээлтээ хийнэ

10:00-11:00 “Гэр бүлийн даамны тэмцээн”

12:00-13:00 Зургийн уралдаан

14:00-14:15 Парад, флашмоб, үлээвэр хөгжим, бөмбөр

15:30-16:30 Зургийн уралдаан, “Гэр бүлийн даамны тэмцээн”

16:00-17:00 “Гэр бүлийн АХА тэмцээн”

17:00-18:00 Парад, флашмоб   

1 дүгээр тайзанд “Хэн сайн биелэх вэ” уралдаан болнозураг

Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” баярын гудамжинд задгай тайз хоёрыг байрлуулж, дараах тоглолтуудаар бэлэг барина.

11:00-12:00 Баярын нээлт, “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны шагнал гардуулна 13:00-13:50 МХО-ы сурагчдын тоглолт,  

14:00-14:20 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, бэлэг гардуулна. “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа МХО-ны сурагчидтай дуулна.

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан

16:30-17:30 Хамтрагч байгууллагуудын арга хэмжээ

17:30-18:00 МХО-ы сурагчдын тоглолт

17:00-18:00 “Open mic kids” 

2 дугаар тайзанд “Miss model” үзээрэй

10:30-13:00 МХО-ы сурагчдын тоглолт

13:30-14:00 “Miss model”

15:00-15:30 МХО-ы сурагчдын тоглолт

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан    

16:30-18:00 Драмын дугуйлангийн үзүүлбэр

18:00-19:00 “Open mic kids” 

Монголын хүүхдийн ордонд гала тоглолт болно

10:00-20:00  “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны үзэсгэлэн

14:30-15:30 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

17:00-18:00 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

      3D ГЭРЛЭН ШОУ, МОБАЙЛ PUBG ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНАзураг

Хаана: Соёлын төв өргөөнд

Хэзээ: Өдрийн турш

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг зохион байгуулах юм.

Үзэсгэлэнд AR,VR технологид суурилсан дйижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулна. Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглоно. 

“АНХНЫ ҮНСЭЛТ” МЮЗИКЛ ТОГЛОНОзураг

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: Зургаадугаар сарын 1-ний  12:00, 15:00 цагт

Ах дүү Гриммийн Бремен хотын хэрмэл хөгжимчид үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт" мюзиклээ Улаанбаатар театрын уран бүтээлчид тайзнаа дахин амилуулах гэж байна. Германы Бремен хотын хөгжимчид болохоор ирсэн авьяаслаг хөгжимчин, дур булаам залуу Трубадур түүний нөхөд илжиг, нохой, муур, тахиа нартай Бремен хотын хааны үзэсгэлэнт гүнжтэй таарч хайртай болсноор тэдний толгой эргэм адал явдал, хөгжилтэй, ая дуугаар дүүрэн гайхамшигт аялал үргэлжлэх юм.

зураг

Энэхүү QR кодыг уншуулж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөртэй танилцах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 42 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top