Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
"Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургаадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Мөн энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ" хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээллээ.
Мөн тэрээр “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Мөн “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” гэлээ.