x

ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

Жил бүрийн энэ үед эцэг, эхчүүдийн хамгийн их санааг зовоож, анхаарал хандуулдаг асуудал бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт. Суурь боловсрол эзэмшиж, ЕБС төгсөн их дээд сургуульд элсэх бэлтгэлээ базааж буй сурагчдын завгүй өдрүүд үргэлжилж байна.

Яг энэ цаг үед “СИТИ” Их сургуулиас ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандан зөвлөгөө гаргажээ. Хичээлдээ анхаарал хандуулж буй хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаарх зөвлөгөөг эцэг, эхчүүд та бүхэнд хүргэж байна.

Шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн хүүхдээс бус танаас ч хамаарна гэдгийг тэд анхааруулан зөвлөе.

1. Чиглүүл, тусал

Хүүхэдтэйгээ үр дүнтэй зөв яриа өрнүүлж, чиглүүл. Та хүүхдийнхээ сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлж, стресс бухимдлаас хол байлган, цагаа зөв зарцуулахад нь туслаарай.

2. Цагаа удирдахад нь тусал

Математикаа анхаарах, уран зохиолдоо санаа зовох, англи хэлээ давтах, монгол хэлээ судлах, шалгалтад бэлдэх, ирээдүйгээ төлөвлөх гэх мэт ачаалал огцом нэмэгдэнэ. Та тэдэнд туслахын тулд долоо хоног, өдөр, цагаар нь хуваарь гаргаж, үр дүнтэй хичээл давтахад нь чиглүүлээрэй.

3. Дэмж, урамшуул

Хүүхдийнхээ чадаж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ дэмжиж, сайхан үгээр урамшуулан магтаарай. “Чиний ирээдүй энэ шалгалтаас хамаарна”, "Хэрвээ чи мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж байгаа бол шалгалтаа сайн өгөх ёстой” гэх мэт хөндий, албархаг үгээс зайлсхийж "хамгийн сайнаараа л ажилла", "Энэ бол зүгээр л шалгалт, миний хүүгийн/охины ирээдүй хичээл зүтгэлээс л шалтгаална" гэх мэт үгсийг ашиглаарай.

4. Хариуцлага бүү үүрүүл 

“Шалгалтад хангалттай оноо авбал” гэх зэргээр ямар нэг зүйл амлах нь тэдэнд том дарамт гэдгийг санаарай. Хангалттай оноо авахгүй байсан ч бид үргэлж дэргэд чинь байна гэдгийг мэдрүүлж, илүү анхаарал хандуулаарай. Мөн өөртөө итгэлтэй, тайван, нухацтай байхыг зөвлөж, хэт их ачаалал, хариуцлага үүрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

5. Орчин, нөхцөлийг бүрдүүлж өг

Хэдий та чухал ажилтай байсан ч аль болох хойш тавьж хүүхдийнхээ шалгалтад бэлтгэх орчин нөхцөлийг нь гэртээ бүрдүүлж, шаардлагатай сургалтад хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх хүмүүстэй холбож, хэрэгцээт зүйлсийг бэлдэж өгөөрэй. 

6. Баг болж ажилла

Гэр бүлээрээ нэг баг болж хичээл зүтгэлийг нь илүү хурцал. Гэр бүлийн ярилцлага, амт чанартай хоол, дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийх нь таны хүүхдэд илүү хүсэл тэмүүлэл өгөх болно. 

7. Анхаарал сарниулах зүйлсээс нь хол байлгаарай

Шалгалтад бэлдэх энэ хариуцлагатай үеэр нь элдэв  дуу хөгжим, дэмий яриа, нэвтрүүлэг, кино, гэх мэт анхаарал сарниулах зүйлээс хүүхдээ хол байлгаарай. 

“Таны хийх ёстой зүйл бол юу таны хүүхдийн хичээлд саад болж байгааг олж тогтоогоод, аль болох түүнээс хол байлгах явдал юм”.

 8. Шалгалтын стратегийн талаар ярилц

Хариултыг хэрхэн бичих, аль асуултыг эхлээд бөглөх, янз бүрийн хэсгүүдийн хооронд цагийг хэрхэн хуваарилах зэргийг хүүхэдтэйгээ ярилцаж, санал бодлоо солилцоорой. 10 хүүхэд тутмын 6 нь стратегиа анхаардаггүй учраас оноогоо алддаг. Тиймээс та хүүхэдтэйгээ суугаад энэ тухай ярилц. Та оюутан байхдаа тест бөглөдөг байсан аргаа ч зааж өгч болно шүү дээ. 

9. Хүүхдээ ажиглаарай

Маш сайн бэлдсэн хүүхэд ч шалгалтын үеэр сандарч, хямардаг. Ямар нэг хэмжээгээр сандарч, санаа зовох нь хэвийн зүйл боловч, хэрвээ хүүхэд “Би энийг хийж чадахгүй нь”, “Би ч бүтэлгүйдэх нь ээ” гэх мэт сөрөг үгсийг хэрэглэж байвал илүү анхаарал хандуулж, ажиглаарай. Санаа зовсноос үүдсэн сэтгэл гутралд орж болзошгүй.  Хоолны дуршил буурах, байнга унтах, цочромтгой, уур уцаартай болох, тэвчээр нь алдагдах гэх мэт тохиолдлууд хүүхэд хэт их стресст орж байгааг илтгэх шинж тэмдгүүд юм. Иймээс анхаараарай! 

10. Эцэст нь

Хүүхэд бүр өөр. Таны хүүхдийг танаас өөр хэн ч мэдэхгүй. Түүний хичээлд туслах нь сайн боловч та бүх зүйлд оролцоод байх шаардлагагүй. 

Хэрвээ таныг хэтэрхий их оролцож байна гэсэн хандлагатай, төвөгшөөсөн байдал үзүүлбэл, илэн далангүй ярилцаж, түүнийг ойлгохыг хичээгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нэгээс 4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 7 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 9 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 33 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 34 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 39 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 40 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 44 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 46 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 51 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 55 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 14 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 15 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 23 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 42 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 16 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 36 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 51 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 17 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top