x

Ногоон орон сууц барих төсөл, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжтой гэв

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга ЕСБХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын олон төсөл, хөтөлбөрт санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлт, замын дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийн хүрэлцээ, эко автобус нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинэчлэх хүрээнд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

ЕСБХБ-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауман цаашид ЕСБХБ болон нийслэл Улаанбаатар хотын хооронд эдийн засаг, нийгмийн үр өгөөж ихтэй олон шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хөрөнгө оруулалт, ногоон хот, ногоон орон сууц барих төсөл болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж ажиллахаар тохиролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 7 цаг 45 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 8 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 8 цаг 46 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 9 цаг 18 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 9 цаг 37 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 9 цаг 59 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 10 цаг 1 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 10 цаг 2 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 цаг 35 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 10 цаг 36 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 10 цаг 40 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 10 цаг 41 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 12 цаг 50 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 12 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 12 цаг 52 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 12 цаг 55 мин Эх оронч Лоохууз 14 цаг 26 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 14 цаг 42 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 14 цаг 54 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 15 цаг 39 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top