x

Монголын дасгалжуулагчид ХБНГУ-д тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг ХБНГУ-ын Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетад зочилж Олон улсын дасгалжуулагчийн сургалт хариуцсан дарга Даниел Эгкерт-Линдхаммер, туслах ажилтан хатагтай Даяма Ноа нартай 2022 оны тавдугаар сард Лайпциг хотноо уулзаж Монголын дасгалжуулагчдыг тус сургуульд суралцах асуудлаар амжилттай яриа хэлэлцээр хийлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн даргын хувьд биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэр дундаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлж спортоор дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх хүрээнд олон нийтийн спортын талбай, спорт заал, усан бассейн байгуулах ажлыг бололцооны хүрээнд хийж байгаа ч хүн амын төвлөрөл ихтэй газруудад төдийлөн хангалттай бус, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Мөн нийтийн биеийн тамирын чиглэлээр ажиллах боловсон хүчин учир дутагдалтай байдаг. Тийм учраас нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэхэд хамтран ажиллах, туршлага судлах солилцох саналтай байна.

Монгол Улсын хувьд жудо, чөлөөт бөх, бокс зэрэг спортын төрлүүдэд тив, дэлхий, олимпт амжилт гаргаж, түлхүү хөгжсөн бөгөөд бусад багийн спортын төрлүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн Олон улсын дасгалжуулагчийн сургалтад Монгол улсын дасгалжуулагчдыг хамруулах тухайд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

ХБНГУ-ын Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетын Олон улсын дасгалжуулагчийн сургалтын зохион байгуулалт хариуцсан дарга Даниел Эгкерт-Линдхаммер "Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан ард иргэдийг эрүүлжүүлэх бодлого нь маш зүйтэй асуудал юм. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд мэдээж спортын талбай, орчин нөхцөл чухал. Мөн ард иргэдэд спортоор хичээллэх, хөдөлгөөн хийхийг уриалж, үлгэр дууриал үзүүлэх нь нэн чухал гэж хардаг. Манай сургуулийн Олон улсын дасгалжуулагчийн сургалтад Монголын дасгалжуулагч нарыг хамруулахдаа бид баяртай байна. Мөн хамтран ажиллах, дэмжих байгууллагууд байвал Монгол руу манайхаас багш, дасгалжуулагчдыг илгээх ч боломжтой” гэлээ.

Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультет нь нь спортын шинжлэх ухааны сургалтаар ХБНГУ-даа ихэд нэр хүндтэй, сургалт явуулах материаллаг бааз, орчин нөхцөл сайтай, олон жилийн туршлагатай сургалтын байгууллага юм. Тус сургуулийн Олон улсын дасгалжуулагч нарын сургалт нь нэг семестерийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Монголын талаас хамрагдах суралцагчийн сургалт, байр зэрэг бүх зардал тэтгэлэгт багтаж байгаа бөгөөд манай талаас замын зардлаа хариуцах юм.

Олон улсын дасгалжуулагчийн сургалтад сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, гандболл зэрэг багийн спортын төрлүүд, хөнгөн атлетик, усанд сэлэлт, ширээний теннис болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт, спортын менежер зэрэг чиглэлээр манай дасгалжуулагч нар хамрагдах боломжтой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top