x

"Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай"

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулав. 

Өдөрлөгт Хотын дарга Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг нарын албаны хүмүүс уригдан оролцлоо. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэллээ.

Тэрээр “Монголчуудын хувьтай хүн хурнаар  гэдэгчлэн бороотой өдөр бид “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр Европын холбооны гишүүн орнууд, боловсрол, соёлын байгууллагууд 70 асарт Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тухайн улсыг төлөөлөх бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа. Түүнчлэн соёл, урлагийн арга хэмжээ бүтэн өдөр үргэлжилнэ. Хүн бүр хэрэгтэй мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Өдөрлөгийн үеэр Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд паспорт олгох бөгөөд бусад асраар зочлон тамга даруулан, “Европоор аялсан аяллынхаа” төгсгөлд бяцхан гарын бэлэг авах юм” гэсэн юм.

УЛААНБААТАР ХОТ ЕВРОПЫН ХОЛБООНЫ 40 ГАРУЙ ХОТТОЙ НАЙРАМДАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ

Хотын дарга Д.Сумъяабазар “Европын өдөрлөг”-ийн үеэр “Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногт тус өдөрлөгийг зохион байгуулдаг. Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хот Европын холбооны хотуудтай эдийн засаг, хамтын ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн чиглэлээр маш олон үйл ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлж ирсэн. Цаашид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Европын холбооны улсууд болон хотуудтай   үйл ажиллагааг улам өргөжүүлж, бизнес, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт өргөжүүлэх бодлоготой байгаа. Мөн дэлхий нийтэд энх тайванч бодлогыг дэмжиж буйд мөн туйлын баяртай байна. Цаашлаад Улаанбаатар хотод олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах, томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэх, технологийн шинэ дэвшлийг бодитоор бий болгоход Европын холбооны улсууд гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт Хотын даргын хувьд итгэлтэй байна. Манай олон мянган иргэн Европын холбооны улсуудад сурч, боловсорч, ажиллаж амьдардаг. Монголын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Европын холбооны улсуудад туйлаас баярлаж байна. Цаашид Европын холбоо, Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ арга хэмжээнд хотын иргэд өргөнөөр оролцож, бүх мэдээллийг авах бололцоог бий болгосон Европын холбооны улсуудад болон та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэлээ.

ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕД ДӨХӨЖ БАЙНА

Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг Европын холбооны өдөрлөгт оролцож, үг хэллээ.

Тэрээр "Өнөөдрийн энэхүү өдөрлөг нь Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны цар хүрээ, үр дүнг олон нийтэд дэлгэн таниулахад чухал үүрэгтэй юм. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх, экспортыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа сэргээн өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ. Европын холбоо нь  Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд бидний хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, экологи, худалдаа үйлчилгээний гэхчлэн бүхий л хүрээнд өргөжин тэлж байгаад таатай байна. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд цар тахлаас улбаалан  буурсан ч 2021 онд  35 хувиар өсөж, нийт худалдааны эргэлт 766.5 сая ам.доллар хүрсэн нь цар тахлын өмнөх үед дөхөж байна. Хоёр талын худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлж, ялангуяа Европын холбооны улсуудын зах зээлд чанартай, найдвартай монгол бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход хоёр талын  хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд чухал үүрэгтэй" гэлээ.

Европын холбооны өдөрлөгт нийтдээ 70 орчим байгууллага, төсөл хөтөлбөр оролцож, үйл ажиллагаагаа олонд таниулсны дээр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан. Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалыг танилцуулахын дээр  урлагийн тоглолт үзүүлж, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа олонд таниулах зорилго бүхий өдөрлөг бүтэн өдөр үргэлжилсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top