x

Өмнөговь аймагт “Говийн байгаль” түүхийн музей үүдээ нээлээ

Өмнөговь аймагт “Говийн байгаль, түүхийн музей”-н шинэ барилга үүдээ нээжээ.

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилт, нийт 10.9 тэрбум төгрөгийн өртгөөр барилгын ажлыг 2018 онд эхлүүлж, 2020 онд дуусгаж, музейн үйл ажиллагааг 2022 оны тавдугаар сарын 18-нд эхлүүлсэн байна.

Говийн байгалийн түүхийн музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баян заг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд байдаг.

Түүнээс гадна говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой юм.

Музейн нээлтийн арга хэмжээнд “Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрью Вилсон, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Соёлын дэд сайд М.Батбаяр зэрэг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

“Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл, ажиллагаа хариуцсан захирал Эндрью Вилсон "Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан шаардсан энэхүү бүтээн байгуулалтыг нээж байгаад баяртай байна. Бидний Өмнөговь аймагт хийж, хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрийн хүрээнд тус музейн ажил хийгдсэн. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр музейн барилга боссон. Тус сан байгуулагдаад 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сангийн хөрөнгө оруулалтаар аймаг, сум болон малчдад зориулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг биет болон биет бус дэмжлэгийг үзүүлсэн. Одоогоор нийт 32,9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт оруулсан байна. Цаашдаа ч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан олон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх болно" гэв.

“Оюу толгой” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 оноос хойш Өмнөговь аймгийн зөвхөн түүх, соёлын өвийг хамгаалах үйлсэд зориулж 23 төсөлд 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан зарцуулжээ.

"Говийн байгаль, түүхийн музей"-н захирал Ц.Отгонтуяа "Аймгийн музей 1948 онд байгуулагдсанаас хойш 74 жилийн дараа шинэ байртай боллоо. Орон нутгийн онцлог, давтагдашгүй их өв соёл, баялаг түүхтэй уялдуулан зураг төслийг гаргаж, дэлхийд танигдсан, улсдаа жишиг болохуйц музейн барилгын үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Музейн үйл ажиллагаа жилийн 4 улиралд идэвхтэй явагдах тул дотоодын болон гадаадын жуулчид өөрт тохиромжтой улиралдаа зорин ирэх боломжтой. Музей дотор хүлээлгийн сандал, кофе шоп, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын бэлэг дурсгалын бүтээлүүдийг зарж борлуулдаг. Тиймээс музейгээс гаралгүй нэг дороос бүх үйлчилгээг авч болно. 

Тус барилгын шийдэл, архитектурыг говь нутгийн онцлогийг харуулан бүтээснээс гадна хүний эрхийн мэдрэмжтэй шийдлийг харуулсан нь, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих налуу шат байсныг тодотгох нь зүйтэй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 49 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 19 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top