x

Буянт-Ухаа нисэх буудлыг хүмүүнлэгийн чиглэлээр ашиглах боломжийн талаар санал солилцов

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг  олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар баталсан.

Цаашид тус нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах боломжийн талаар Зам, тээврийн хөгжлийн яам, НҮБ-тай зөвшилцөх уулзалтыг өмнө зохион байгуулж байсан бол энэ сарын 23-ны өдөр ээлжит уулзалт “Буян-Ухаа” олон улсын нисэх буудалд боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн чиглэлээр ашиглах судалгааны ажлыг хамтран эхлүүлж, хэрэгжүүлэх саналаа танилцуулав. Хэрэв НҮБ Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах боломжтой гэж үзвэл  буудлын ашиглалтыг сайжруулах, дотоодын агаарын тээвэрлэгчдэд дэмжлэг болох, хоол, хүнс бусад эд зүйлс үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг олон давуу талтай. Цаашлаад эмийн үйлдвэрүүдийн дусал тариа, тарилгын шингэн зэргийг экспортод гаргах боломж байгааг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлж байлаа.

НҮБ-ын Монголд дахь суурин зохицуулагч Тапан Мишра, миний хувьд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ажиллуулах сонирхол байна. Үүнийг хийхэд амаргүй ажил болно. Бид энэ талаар багагүй судалгаа хийсэн. Цаашид холбогдох байгууллагуудтай хамтраад судлах боломжтой гэж харж байна гэв.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра болон бусад албаны хүмүүс байлцлаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 8 цаг 57 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 9 цаг 27 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 9 цаг 57 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 10 цаг 29 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 10 цаг 48 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 11 цаг 11 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 11 цаг 12 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 11 цаг 13 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 11 цаг 46 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 11 цаг 47 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 11 цаг 51 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 11 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 14 цаг 2 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 14 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 14 цаг 4 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 14 цаг 6 мин Эх оронч Лоохууз 15 цаг 37 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 15 цаг 53 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 16 цаг 5 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 16 цаг 50 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top