Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас нэг хүүхэд амьсгалын дутагдалд орж, эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газар "Хичээл дээрээ маск зүүж байгаад нас барлаа гэсэн мэдээлэл одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" гэв.
Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан "Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхэд амь насаа алдсан гэдэг мэдээлэл нь ташаа бөгөөд уг асуудлаар үдээс хойш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэдгийг мэдэгдэв.