ЕБС-ийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, тархинд цус харвасан талаар мэдээлсэн.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлдээ орж байсан хүүхдүүд ухаан алдсан гэх бөгөөд тэднийг ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт эрчимт эмчилгээ хийж байсан юм.
Гэвч эмчилгээ хийлгэж байсан 10 дугаар ангийн нэг хүүхэд харамсалтай нь амиа алджээ. Харин нөгөө хүүхдийн биеийн байдал сайжран ухаан орсон ч ярьж чадахгүй болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.