x

НҮБ-аас ирэх таван жил Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрөө боловсруулж дууссан байна.

Уг хөтөлбөрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра  нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөр нь ирэх таван жилд Монгол Улсыг гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчинтой, хүний эрхийг хангасан орон болж хөгжихөд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гарын үсэг зурах ёслолын үеэр онцлов.

Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа таван жилээр төлөвлөдөг бөгөөд 2017 оноос хойш хэрэгжиж буй “Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг энэ онд хэрэгжиж дуусах юм. Уг баримт бичгийн үргэлжлэл болон өнөөдөр гарын үсэг зурсан дээрх хөтөлбөр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-той нягт уялдаж буйг мөн дурдлаа. Ингэхдээ олон улсад үүсээд буй геополитикийн асуудлыг ч харгалзан үзсэн байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын системийн 23 байгууллага дэмжих бөгөөд энэ нь Монгол Улс тус байгууллагын итгэлтэй түнш гэдгийг харуулж буйг Гадаад харилцааны сайд цохон тэмдэглэсэн юм.

“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын төлөвлөгөө, санхүүжилтийн төлөвлөгөө, НҮБ-ын системийн байгууллагуудаас хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа аж.

Энэхүү баримт бичгийн хүрээнд нийгэм, эдийн засаг, байгаль орны өмнө тулгамдаж, хөгжил дэвшлийн хурдыг сааруулж буй хүчин зүйлсийг тодорхойлж, ирэх таван жилд хүний хөгжил, ногоон хүртээмжтэй өсөлт, хүн төвтэй засаглал гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд хамтран ажиллана гэдгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан дурдлаа. Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд ядуурлыг бууруулах, хөгжлийн бодлогын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, боловсролын чанарыг ахиулах Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаа ч цар тахлын улмаас хүндрэл учраад байсан юм. Иймд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, гамшгийн эрсдэлийн оновчтой удирдлагаар хангах ажлыг нарийвчлан тусгах, эдийн засгийн цахим, ногоон хөгжилд түлхүү анхаарах шаардлагатай тулгарсан. Монгол Улс 2027 онд гэхэд ногоон эдийн засгийг дэмжсэн, байгалийн нөөцийг тогтвортой ашигладаг, нийгмийн аливаа бүлгийг орхигдуулалгүй хүртээмжтэй эдийн засагтай, хүний эрхийг хангасан улс орон болж хөгжсөн байхын тулд НҮБ-тай нягт хамтран ажиллах болно” гэлээ.

Дэлхий нийт цар тахлын үр дагаварыг даван туулахаар хичэээж байгаа, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж дуусахад 8 жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ цаг үед хамтын ажиллагааны хүрээнд гарын үсэг зурж буй нь туйлын чухал гэдгийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэллээ. Энэхүү баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газар болон гол оролцогч талуудыг оролцуулсан өргөн хүрээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 11 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 54 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 17 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 27 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 41 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top