x

Д.Лхагва-Очир: Сээр цохигчдод бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг

Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооны дэд тэргүүн Д.Лхагва-Очиртой ярилцлаа.

-Ярилцлагаа сээр цохих уламжлалт наадгайн талаар эхэлье. Ямар уламжлалтай байдаг юм бэ?

-Монголчууд эрт дээр үеэс өвлийн идэшний үеэр үхрийнхээ 12 дахь эцэг сээрийг хуга цохиж сүнсийг нь амирлуулдаг байсан. Ингэснээр тухайн өвлийн идэш болсон үхэр амгалан нойрсож сүнс нь амирладаг домтой. Улмаар Цагаан сараар эрчүүд нэгнийдээ цуглаж сээрэнд бооцоо тавин хоорондоо цохиж дийлсэн нь бүх бооцоог авдаг уламжлалтай байсан. Өнөө үед энэ нь тэмцээн уралдаан, спорт болохоор хөгжиж байна. Эр хүний эзэмших есөн дадал чадварт сээр хуга цохих чадвар орсон байдаг. Одоогоор сээр цохих гэсэн нэршлээр бид хэлж, ярьж байгаа ч тэмцээн дээр сээр шалгах гэж ярьдаг. Цохиж буй сээрээ “Энэ сээрийг шалгаад үзье” гэдэг бол цохиж шалгаж үзсэнийхээ дараа чанга сээр байна гэдэг.

-Сээр цохиход ямар дүрэм журамтай байдаг вэ?

-Өнөө үед зохион байгуулагдаж буй тэмцээнүүдэд Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооноос дараах дүрмүүдийг гаргасан. Үүнд, хоёр гар хоосон байх, сээрний ар хэсгийг ямар нэгэн зүйлээр ороохгүй, бээлий өмсөхгүй байх, сээр цохиж буй гарын хуруунуудыг лентээр ороож болно гэсэн дүрэм хэрэгжиж байна. Хэд ч далайсан, ганцхан шийдвэрлэх цохилтоор цохино. Сээрийг цохиж дийлж чадахгүй бол шууд хасагдах журмаар тэмцээн явагдаж байгаа.

Түүнчлэн гарын бугуйн дээр алдаж цохивол яс гэмтэх эрсдэлтэй учраас бугуй хэсгийг ороож болно. Мөн томоохон үндэстэн хамарсан тэмцээнд заавал ч үгүй монгол дээл хувцсаа өмссөн байх шаардлагатай. Сая бидний зохион байгуулсан “Алтан бүс” тэмцээнд оролцсон бүх тамирчин үндэсний хувцастай ирсэн. ОХУ-ын Буриадаас ч залуучууд зорьж ирж оролцсон нэлээд томхон тэмцээн болж өндөрлөсөн.

-Сүүлийн үед сээр цохигчдын гарны цууралт, зөөлөн эдийн бэртэл ихэсч ГССҮТ-д очих нь ихэссэн гэсэн. Энэ тухай таны бодлыг сонсвол?

-Бид Монгол Улсынхаа үндэсний сайхан наадгайг спорт болгон хөгжүүлэхийн төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа. Сээр цохигчдод гар нь цуурах, зэрэг бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг. Одоогийн залууст зөвлөхөд том сээр цохихоосоо өмнө жижиг үхрийн сээр цохих эсвэл гараараа хатуу зүйл цохиж гарны махаа чангалах хэрэгтэй. Гарны махаа чангалснаар савхан ясаа гэмтээж, бэртээх асуудал учрахгүй. Гарны махаа чангалаагүй байж шууд сээр цохих нь савхан ясаа гэмтээх эрсдэлтэй. Тиймээс залуус үүнд анхаарах хэрэгтэй байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө би Сүхбаатарын талбай дээр мөнгөний сээр цохиулж эхэлж байсан. Тэр үеэс л энэ наадгайг Монголчууд их сонирхдог юм байна гэж цахим орчинд лайв эрчимтэй хийж, тэмцээн уралдааныг зохион байгуулж өргөжиж эхэлсэн.

-Цахим орчинд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд сээр цохиж буй нь их харагдах юм. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах нь өндөр эрсдэлтэй шүү дээ?

-Сээр цохих нь олонд танигдахын хэрээр тэмцээн уралдаан ч өргөжиж эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа. Харин бага насны хүүхдээр нүцгэн гараар нь сээр цохиулах эрсдэлтэй. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах гэж буй бол гарыг нь сайн ороолгож байж бэлтгэл сургуулилтыг хийлгэх хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд янз бүрийн бичлэг үзэж байснаа шууд сээр цохисноор гараа бэртээх асуудал гарч байна. Бид ч цаашдаа тэмцээн, уралдаан зохион байгуулахдаа бага насны хүүхдүүдийн гарыг нь ороолгож байна. Сээр цохино МАЙНАРАН гэдэг нь тийм ч амархан зүйл биш, эр бяр зориг, тэсвэр тэвчээр, эрсдэл дагуулсан наадгай. Монгол эрчүүд эрт дээр үеэс дайсныхаа эсрэг бэлтгэл хийхдээ сээр цохиж нааддаг байсан. Сээр цохих нь анхаарал төвлөрүүлэх, онож цохих зэрэг анхаарлыг нэг дор төвлөрүүлж чаддагаараа давуу талтай.

-Сээр цохих тэмцээн уралдаан эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа гэлээ. Эмэгтэй хүн сээр цохихыг юу гэж боддог вэ?

-Тун удахгүй эмэгтэй төрлөөр бид тэмцээн зохиох болно. Эмэгтэй хүн сээр цохиж чадаж байна гэдэг харин ч бахархууштай зүйл. ОХУ-ын Буриадад эмэгтэй төрлөөр тэмцээн байнга зохиогддог. Сая "Алтан бүс-2022" тэмцээнд буриад хоёр бүсгүй ирж эрчүүдийн ангилалд өрсөлдсөн.

-Сээр цохих дээр мөрийцөж түрүүнд хуга цохисон нь мөнгөө авдаг гэсэн үү?

-Мөнгөний сээр цохиход цугласан бүх мөнгийг сээрийг цохиж хугалсан хүн авдаг. Тухайн сээрийг цохихдоо таван мянган төгрөгт гурван удаа цохидог, хэрвээ цохиж дийлэхгүй бол тухайн сээрэнд нь мөнгө бооцоо болж үлддэг. Дараагийн хүн цохиж дийлбэл бүх бооцоог авдаг. Тэмцээн, уралдаанд ийм зүйл байхгүй. Тухайн даалгаж, сугалсан сээрээ цохиж хугалбал дараагийн шатанд шалгарах зарчмаар үргэлжилсээр ялагч шалгардаг.

-“Алтан бүс-2022" тэмцээнд нийт хэдэн хүн оролцов?

-“Алтан бүс-2022” тэмцээнийг энэ жилээс бид зохион байгуулж эхэлж байна. Тус тэмцээнд нас насны нийт 500 орчим тамирчид оролцсон. Цаашид баяр наадмын үеэр жилд нэг удаа үндэсний хэмжээний том тэмцээнийг зохион байгуулна. Мөн Монгол туургатныг хамарсан томоохон тэмцээн зохион байгуулах зорилгуудыг тавиад явж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 8 цаг 56 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 9 цаг 2 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 10 цаг 55 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 11 цаг 1 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 11 цаг 14 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 7 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 12 цаг 26 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 12 цаг 34 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top