x

“Тужийн нарс” байгалийн цогцолборт газрын 15 мянган га талбайг бүрэн ойжуулжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар тариалан эрхэлдэг “Доолт” ХХК-ийн тариалалтын явцтай танилцлаа.

Тус компани 2,624 га эргэлтийн талбайтай, жилд дунджаар 1,400-1,900 га талбайд улаанбуудайн тариалж, нэг га талбайгаас 15-32 центнер ургац хураан авдаг байна.

Ерөнхийлөгч мөн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, иргэдийн төлөөллийн хамт тариалангийн талбайн ойн зурвас байгуулах ажилд оролцлоо.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум тариалангийн 24 мянга орчим га эргэлтийн талбайтай. Ойн зурвас байгуулахаас гадна мал орохоос сэргийлж нийт талбайн 30 хувийг хашаажуулаад байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байх “Тужийн нарс” байгалийн цогцолборт газрын ойжуулалт, нөхөн сэргээлттэй танилцлаа. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх зорилгоор 2002 онд Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан.

Одоогоор цогцолборт газрын 15 мянга га талбайг бүрэн ойжуулсан. Ой, хээрийн түймэр, хортон шавжаас хамгаалах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тарьц, суулгацаа бэлтгэхэд онцгой анхаарч байгааг Сэлэнгэ аймгийн удирдлага хэллээ.

Тус аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьсан. Одоогоор есөн аймаг тарьц, суулгац авах хүсэлтээ ирүүлээд байна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 2 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 33 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 2 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 34 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 53 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 16 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 17 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 19 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 52 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 53 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 12 цаг 56 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 12 цаг 58 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 7 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 9 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 11 мин Эх оронч Лоохууз 16 цаг 42 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 16 цаг 58 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 10 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 17 цаг 55 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top