"Кинг Тауэр" хотхоны оршин суугчдын орц гарцыг нээж, зам тавих асуудалд "Хурд" групп эсэргүүцлээ илэрхийлж, маргаан үүсгээд байсан билээ.
Тус хотхон ганц л орц гарц байдаг нь оршин суугчид хотхон руу орж гарахад түгжрэл үүсэх зэргээр хүндрэл учирч байсан тул уг асуудлыг шийдвэрлэж, тухайн хотхоны орц гарцыг нэмэгдүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан юм. Гэвч ойролцоо хотхоны барилгын ажлын гүйцэтгэгч "Хурд" групп тухайн гарц гаргаж буй хэсгийн замыг өөрийн хөрөнгөөр барьсан учир өөр хотхонд үнэ төлбөргүй ашиглуулахгүй хэмээн эсэргүүцсэн юм.
Тэгвэл өнөөдөр "Кинг тауэр" хотхоны хашааг буулгаж, гарц гаргах ажил эхэлсэн байна.