Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар, Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн жагсаалтад туссан зарим төслийн хэрэгжилтийн явц, Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ, Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар болон Монгол, Хятадын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх тухай зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.