x

Маханд хугацаа нь дууссан, хятад нунтаг бодис хольдог нь тогтоогджээ

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа "Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй байгаа. Бид иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллаж байгаа. Мөн Засгийн газар, яам агентлагуудтай хамтарч ажиллаж байна. Тиймээс иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүтээгдэхүүний орц, найрлага, хадгалах хугацааг нягтлах шаардлагатай" гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "НМХГ-аас найман дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын борлуулж буй архи, согтууруулах ундаанд тандалт судалгаа хийсэн. Дотоодын ААН-ын 12 төрлийн архийг шинжилсэн байна. Тэдгээрийн гурав нь орон нутгийн үйлдвэр бол ес нь нийслэлд бүртгэлтэй байсан. Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартад нийцээгүй. Гурван архины хатуулга шошго дээрхээс зөрүүлтэй байсан. Харин хоёр дээжид стандартын хэмжээ их байсан. Тиймээс торгох шийтгэл оногдуулсан. Мөн хяналт шалгалтын явцад импортын шошгын мэдээллийг мөрдөөгүй байх зөрчил илэрсэн. Дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д холбогдох газруудтай хамтраад, удирдлагуудад нь сургалт оруулсан" гэв. 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар "Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртэлгүй болох нь тогтоогдсон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан. Бид бодисноос болон ямааны махнаас дээш авсан. Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодисыг хэрэглэж байсан уснаас дээж авсан хамрагдуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Одоогоор байцаагч дээр хариу ирээгүй байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Махыг Хятад руу гаргах гэж байсан  эсэхийг асуусан. Гэтэл дотооддоо борлуулж, түгээнэ гэж хэлээгүй. Ямартай ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ариун цэвэр хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан.

Мөн Витафит милко компанид шалгалт хийсэн. Тус үйлдвэрийн тарагнаас гадны биет илэрсэн гэх гомдол, мэдээлэл ирсэн. Гэвч гомдол гаргагчид тухайн тараг нь байгаагүй учир дээж авч, хяналт шалгалт хийгээгүй. Витафит компанид хяналт шалгалт хийхэд гаднын биет илрэх нөхцөл байдал байгаагүй. Гомдол гаргагч иргэн хадгалалтын горим зөрчсөн тул хөгц, мөөгөнцөр үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 32 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 15 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 24 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 48 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 58 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 2 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top