x

Ч.Номин: “Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судалж байна

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй Улсын драмын эрдмийн театрт уулзаж, жүжгийг олон улсад гаргахаар судалж байгаа талаар хэлжээ.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байна. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн бөгөөд дэлхийн театрын чиг хандлагад нийцсэн орчин үеийн тайзны технологийг ашигласны зэрэгцээ нэг жүжгийг театрын урлагийн хэд хэдэн төрлөөр үзэх боломжийг олгож байгаа юм.

Энэ талаар Соёлын талаар сайд Ч.Номин “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Мөн уг бүтээл нь Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсон. Инновац шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авчрах бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусгаад байна. Энэхүү бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг олон улсын зах зээлд таниулахад Соёлын яам анхааран ажиллаж байгаа бөгөөд “Тамгагүй төр” жүжгийг ч олон улсын зах зээлд гаргах талаар судалж байна” гэсэн юм.

Дашрамд, “Тамгагүй төр” жүжигт дүрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх болон эртний хувцас хэрэглэл, хөгжим, чимэглэлийг хийхдээ Төв Азийн газар нутгаас олдсон эртний Пазырыкийн соёл, “Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл”, Хүннүгийн цаг үеийн археологийн биет олдворууд, бэлчээрийн мал аж ахуйтны уламжлалт бүжиг, дуу, хөгжмийг ашиглажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 32 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 15 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 48 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 2 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top