x

Сүүний урамшууллыг үргэлжлүүлэн бүтэн жилээр нь олгох санал дэвшүүлжээ

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, улсын хэмжээнд сүүний хэрэгцээг хангахад “Макс-Агро” мал аж ахуйн цогцолбор фермийн хамт олон томоохон үүрэг гүйцэтгэж байна.

Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолбор фермтэй танилцлаа.

“Макс-Агро” ферм анх сүүний чиглэлийн 300 үнээтэй байсан бол өдгөө жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2,500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авдаг, өөрсдөө 500 гаруй үнээтэй болж өргөжжээ. Мөн өнгөрсөн онд долоон хоршоо байгуулсан бол энэ онд 10 хоршоо болгон өргөжүүлж, илүү олон малчин хамтарч хөдөлмөрлөх, мал, малын ашиг шимийг бизнесийн эргэлтэд оруулахад нь туслах гэнэ.

“Сүү” компанийнхны оруулж ирж, Монголд нутагшуулж байгаа Гольштейн үүлдрийн гунж нь саалийн 305 хоногтоо 7,500-14,000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700 килограмм татдаг байна.

Монгол хүн жилдээ жилдээ 168 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэх заалт бий ч өнөөдрийн байдлаар 80 орчим кг сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Хүн ардын сүүний хэрэгцээг ахиулахад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, кластераар нь дэмжих зайлшгүй хэрэгтэй байгааг фермийнхэн онцолж байна.

Засгийн газрын шийдвэрээр сүүний зах зээлийг тэлэх, малчдаа дэмжих хэд хэдэн сайн шийдвэр гаргасны нэг нь сүүний урамшуулал.

Урамшууллын талаар “Сүү“ компанийн захирал М.Болод “ХХААХҮЯ-наас 2020 оноос сүүний урамшууллыг малчдад өгч эхэлсэн. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний литр тутамд 500 төгрөгийг олгодог. Энэ урамшууллыг үргэлжлүүлэх, зуны улиралд харьцангуй үнэлгээг нь буулгаж, өвлийн улиралд нь хэвээр олгох зэргээр дэмжлэгээ үргэлжлүүлснээр сүү бэлтгэн нийлүүлэгчид сүүгээ хэрэгцээндээ зориулахаас илүү үйлдвэрт тушаах нь нэмэгдэнэ.

Сүүний үйлдвэр 1,800 төгрөгөөр литр сүүг авдаг байсан бол 2,300 төгрөгөөр үнэлж авах боломжтой болно. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх санал дэвшүүлж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 31 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 14 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 24 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 37 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 47 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 58 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 1 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top