x

“Оюуны Ундраа” цогцолбор сургууль ОУ-ын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно

Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн баруун талд байрлах хөл бөмбөгийн талбай дээр Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны дэмжлэгтэйгээр засварын ажил хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооноос олон улсын стандартад нийцсэн зүлгийг барихаар шийдвэрлээд байгаа юм.   

Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-ын дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбо, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Монголын хөл бөмбөгийн холбоо болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй өнөөдөр 96-р сургууль дээр очиж ажиллалаа.  

Уулзалтын үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд дүүргийн зүгээс хөл бөмбөгийн талбайд ус зайлуулах шугам байгуулж өгөх шаардлагатай. Хэрэв шугам зайлуулах хоолойг байрлуулаад өгчихвөл ОХУ-аас оруулж ирсэн, олон улсын стандарт нийцсэн зүлгийг суурилуулна гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга энэ ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулахад стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай байна гэдэг чухал. Дүүргийн зүгээс та бүхний тавьсан саналын хүрээнд ус зайлуулах шугам байгуулна. Үүнээс гадна явган хүн болон гүйлтийн зам, тамирчдын суух сүүдрэвч, үзэгчдийн суудал, гэрэлтүүлэг, хаалга суурилуулах зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийх саналтай байна. Үүний тулд талуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгээд зураг төсвөө гаргаж ажлын даалгавараа цаг алдалгүй хийе” гэсэн юм.  

Мөн “Оюуны Ундраа цогцолбор” сургуулийн захирлын үүргийг түр орлон  гүйцэтгэгч З.Гэрлээ “Манай сургууль дээр хөлбөмбөгийн “Хараацай” клуб үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай маш их хэрэгтэй байгаа. Манай сургуулийн зүгээс өмнө нь хоёр ч зураг төслийг гаргасан. Одоо дүүрэг, хөл бөмбөгийн холбоо болон мэргэжлийн компанийнхныг байлцуулан гаргасан зураг төслөө танилцуулж, боловсруулахад бэлэн” гэснийг талууд дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 56 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 26 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 56 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 28 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 47 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 10 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 11 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 12 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 45 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 46 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 50 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 52 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 16 цаг 1 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 16 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 16 цаг 3 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 5 мин Эх оронч Лоохууз 17 цаг 36 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 52 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 4 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 49 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top