x

Хаврын мод тарих аяны хүрээнд нийслэлд 288 мянган мод тарина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ.

Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж байна.

Бямба гарагт нийслэлийн таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийн нээлт болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа.

Баянзүрх дүүрэгт л гэхэд энэ сарын 29-нийг хүртэл 162 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөжээ. 

Тарьсан модоо цаашид арчилж, тордох нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ургуулах гол үндэс. Энэ тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Бид мод тариад арчилгааг орхигдуулдаг дутагдал бий. Тиймээс цаашид тарьсан модоо арчилж, ургуулж, хамгаалах тал дээр анхаарч, Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ыг байгуулан ажиллаж байна” гэв.

Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ахлах инженер Д.Батцэцэг “Мод тарих нь 20-30 хувийн ажил, үлдсэн 70-80 хувь нь арчилгаа байдаг. Арчилгааны технологи, хэм хэмжээг барьж ажиллавал ургадаггүй мод гэж байхгүй. Жишээ нь, халуун нартай өдөр гэнэт хүйтэн усаар модыг усалж болохгүй. Нар буусан хойно, модны хэмжээнээс хамаарч усыг тохируулдаг технологитой” хэмээв.

Тус дүүргийн 33 дугаар хорооны оршин суугч Ч.Дамиран, Ш.Оюун нар 30 гаруй нэр төрлийн 300 орчим мод, бут тарьж, ургуулжээ. Тэд 40 гаруй жил мод тарьж байгаа бөгөөд “Цөөн ч хамаагүй мод тарьж болно. Хамгийн гол нь тарьчхаад ургуулж, арчлах хэрэгтэй. Модныхоо үндсийг харж сонгох нь зүйтэй. Мод жижиг байсан ч үндэс, хөрс сайн байхад ургадаг юм. Ногоон байгууламждаа анхаарч, байгаль дэлхийгээ хайрлаарай” хэмээн зөвлөлөө.

Хаврын мод тарих өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэгт нийт 288,107 мод, бут, сөөг тарьж, ургуулах юм. Аяны хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1,000 хайлаас мод тарих ажлыг эхлүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд энэ сарын 31-нийг дуустал стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгац болон мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 56 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 26 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top