x

Шүүгч Д.Доржсүрэн Н.Түвшинбаярын хэргийг шүүхээс татгалзсан тул шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Найдангын Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч илтгэгч шүүгч Д.Доржсүрэн өөрөө хэргээс татгалзан гарсан тул шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Шүүх хурлын товыг шүүх бүрэлдхүүнийг дахин бүрдүүлсний дараа товлох юм байна. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар "Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан", мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн" зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ.

Шүүх хуралдааны өмнө Хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг "Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Харин шүүгчид хараат бусаар хэрийг шийдвэрлэхээ илэрхийлж, хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон" хэмээн мэдээлсэн. 

Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ талаар "Н.Түвшинбаярын зүгээс шүүхэд нөлөөлөх гэж оролдсон, үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл худал. Энэ буруу, зөрүү мэдээллийг залруулах нь зүйтэй. Н.Түвшинбаярын зүгээс шүүхэд нөлөөлөх ямар ч оролдого хийгээгүй, хийхчгүй" хэмээн хэллээ. 

Шүүх хуралдаанд хохирогчийн талаас 10 гэрч оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд 9 хүн ирсэн байна. 

Дашрамд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 52 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 53 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 25 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 44 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 6 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 8 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 9 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 42 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 43 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 47 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 48 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 57 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 59 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 2 мин Эх оронч Лоохууз 17 цаг 33 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 49 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 1 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 46 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top