x

БНХАУ-аас боомтуудын хэвийн ажиллагааг дэмжиж хүрээнд 4 сая юань хандивлав

Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор Хятадын талаас 4 сая юанийн тусламж өгчээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос өгч буй уг тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Эрээн хот”, “Ганцмод” боомтод зохион байгуулсан байна.

Энэ удаагийн тусламжаар амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, PCR шинжилгээний төхөөрөмж, урвалж зэрэг 16 нэр төрлийн эмнэлгийн болон халдвар хамгааллын хэрэгсэл, бараа материалыг хүлээлгэн өгсөн нь тус комиссын шугамаар Монголын талд үзүүлсэн хоёр дахь удаагийн тусламж юм.

Эхний удаад 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Эрээн хот болон Ганцмод боомтод 300 мянган юанийн тусламжийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг Монголын талын хилийн аймгууд, боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын хэвийн ажиллагааг хангахад ашиглаж байна.

Тус ажиллагаанд Монголын талаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга Фү Юүнчүнь нар тэргүүлэн оролцож, Хятадын талын хилийн аймаг, хотуудын төлөөлөл байлцав.

Цар тахлын хугацаанд Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын хамтын ажиллагаа эрчимжиж, “Монгол, Хятадын хилийн дэглэмийн гэрээ”-ний хэрэгжилтийг тогтмол хугацаанд хэлэлцэн дүгнэж, улсын хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулж, хоёр улсын харилцаа, хил орчмын нутаг дэвсгэрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилтийг идэвхтэй урагшлуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 52 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 53 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 25 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 44 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 6 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 8 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 9 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 42 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 43 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 47 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 48 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 57 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 59 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 2 мин Эх оронч Лоохууз 17 цаг 33 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 49 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 1 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 46 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top