x

ЭМГЭНЭЛ: ВЕРНЕР ТЕЙНЕРТ

ЭМГЭНЭЛ

ВЕРНЕР ТЕЙНЕРТ 

(1940-2022)

Бидний хайрт ах, аав, өвөө Вернер Тейнерт 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, хамт олон болон Монголын мал эмнэлгийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Вернер Тейнерт нь 1940 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Герман улсын Бреслау хотын Брокау дүүрэгт айлын ганц хүү болон төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 1946-1954 онд Кемниц хотын дунд сургууль, 1954-1958 онд Карл-Маркс хотын Фриедрих-Энгельсийн ахлах сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1958-1960 онд Герман улсын Үндэсний ардын армид хугацаат цэргийн алба хааж, 1960-1966 онд Лейпциг хотын Карл-Марксын нэрэмжит их сургуульд 11 семестрт суралцаж, малын их эмч мэргэжил эзэмшсэн. Улмаар 1966-1967 онд Лейпциг хотын Мокрена дүүрэгт малын эмчийн туслах болж, 1967 оны 5 дугаар сарын 1-нд малын их эмчийн эрхээ амжилттай хамгаалсан билээ.  

1967 онд Ейленбург хотын Добершутц мужын малын их эмчээр ажлын гараагаа эхэлж, тасралтгүй 11 жил ажилласан. 1978-1986 оны хугацаанд тус хотын мал эмнэлгийн даргын хариуцлагатай албыг хашиж байв.  

Тэрээр 1986 онд эдийн засгийн харилцан туслах орнуудын хамтын ажиллагааны хүрээнд БНМАУ-д “Малын эктопаразиттай тэмцэх” төслийг хэрэгжүүлэхээр ирсэн. Түүнээс хойш Монголын мал эмнэлгийг хөгжүүлэх үйлсэд  20 гаруй  жил үр бүтээлтэй ажилласан юм. Ингэхдээ монгол малыг эрүүлжүүлсэн, Монголын мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг шинэ түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан анхны шилдэг мэргэжилтэн байлаа.

Вернер Тейнерт нь 1990-1991 онд Германы хөгжлийн хамтын ажиллагааны агентурт (DAZ) төслийн удирдагч, 1992-1998 онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) шугамаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн яаманд төслийн удирдагчаар тус тус ажиллаж байв. Энэ хугацаанд Монголын мал эмнэлэгийн салбарыг хувьчлахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.  

Тэрээр 1998 оноос 2004 он хүртэл Монгол эмч нарыг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг удирдан Монголын мал эмнэлгийн холбооны гадаад харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв. Мөн 2004-2006 онд Европын холбооны “Хөдөө аж ахуйн үйлчилгээг хөгжүүлэх” төслийг удирдсан ба үүний зэрэгцээ  Монгол орны цаа бугын тоо толгойг өсгөхөд идэвхийлэн ажиллаж, өвчлөлийг судлан эмчилгээний үр дүн гаргаж Монгол Улсыг анх удаа 1000 цаа бугатай болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.  Вернер Тейнер нь зөвхөн мал эмнэлгийн паразитологичоос гадна халуун орны хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн, орос хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, франц, португал, англи, монгол хэлний мэдлэгтэй, салбарынхаа шилдэг мэргэжилтэн байлаа.  

Вернер Тейнертийн хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газрын “Найрамдал медаль”, Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан, Улс хувьсгалын ойн медалиудаар тус тус  шагнагдаж байв.

Вернер Тейнерт маань хань ижилдээ халамжтай, үр хүүхэддээ энэрэлтэй, ах дүү хамаатан садандаа өмөг түшигтэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, үнэнч шударга зантай, үргэлж хошин зангаар бусдыг инээлгэж, аз жаргал бэлэглэгч нэгэн байсан юм.

Түүний минь гэгээн дүр, ажилч хичээнгүй зан чанар үр хүүхэд, хань ижил  биднийхээ зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Мөнх тэнгэрийн орондоо амгалан нойрс доо.

2022 оны Тавдугаар сарын 9

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 11 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top