x

Улаан-Үд хотын цэргийн парадад Монголын төлөөлөгчид оролцлоо

Гэрэл зураг: Монголын зэвсэгт хүчний дайчид

Эх орны дайны ялалтын 77 жилийн ойд зориулсан цэргийн парад тавдугаар сарын 9-ний өдөр Буриадын Үлаан-Үд хотын төв талбайд боллоо. Парадад 1000 гаруй цэргийн алба хаагч хөл тавьсаны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлсөн 30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Мөн цэргийн 30 зэсвэг, техникийг үзүүллээ.

Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов​​​

Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов парадыг нээж үг хэллээ. “Ялалтын баяр бол ОХУ-ын иргэн бүрийн хувьд ариун баяр юм. Тавдугаар сарын 9 бол Оросын ард түмний баатарлаг, нугаршгүй хатан зоригийн бэлгэ тэмдэг юм. Эх орны их дайнд оролцсон хэн бүхэнд бид гүн хүндэтгэл үзүүлж, амиа алдсан цэргүүдийн гэгээн дурсгалын өмнө толгой гудайлгаж байна. Тэд халуун амиараа дэлхийг фашизмаас чөлөөлж, ирээдүй хойч үеийнхээ энх тайван, эрх чөлөөг хамгаалсан юм. Бид тэдний өмнө өртэй. Дайны хүнд жилүүдэд манай орны бүх үндэстэн, ястанууд нэгдсэн. 120 мянга илүү буриад дайны фронт руу мордсон. Тэдний гурван хүн тутмын нэг нь эх нутагтаа буцаж ирээгүй юм. 37 эх орон нэгт буриад дайчин ЗХУ-ын Баатар цол хүртсэн билээ.

...Ах дүүгийн найрамдалт Монголын ард түмний тусламжийг бид үргэлж санан дурсгдаг. Бэрхшээл, зовлонтой хүнд үеэд манай хоёр улс үргэлж бие биедээ тусалж ирсэн. Халхын голд япончуудын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж явсаныг, дайны үед монголчууд Оросын армид мах, морь, дулаан хувцсаар тусалсаныг бид санан дурсдаг” хэмээн Алексей Цыденов хэллээ.

“Энэ сайхан өдөр ах дүүгийн найрамдалт орны анхаарал дэмжлэгийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Өнгөрсөн түүхийг эргэн санавал Буриад, Монголыг холбосон олон үйл явдлыг туулж өнгөрүүлжээ. Энэ Ялалтын баяр бол тэдний нэг юм” хэмээн Монгол Улсын Зэсвэгт хүчний төлөөлөгч, хурандаа Амарсайхан хэллээ.

ОХУ-ын цэргийн нэгдсэн хүчний 36-р армийн командлагч хурандаа Игорь Сокол жагсаалд оролцогчдод мөн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр мэндчилгээндээ “Эх орны дайны ялалт нь үндэсний бахархлын бэлгэ тэмдэг төдийгүй Оросын ард түмний түүх, цэргийн баатарлаг гавьяа, эх орноо гэсэн үнэнч сэтгэлийн илэрхийлэл билээ. Фашизмтай тэмцэхэд бидэнд найрамдалт Монгол Улс тусалсан, дайны ялалтад монголчуудын үзүүлсэн хувь нэмрийг үнэлж баршгүй. Дайны үед цэргүүдийн болон ар талд хөдөлмөрч иргэн бүхийн шилдэг зан чанарууд илэрсэн” хэмээн тэмдэглэлээ.

Улаан-Үд хотын цэргийн парад бөмбөрчдийн салаа, армийн нэгдсэн алба хаагчдын салаа, танкийн тусгай нэгтгэл, мото буудлагын бригад, артиллер болон пуужингийн нэгтгэл оролцсоноос гадна одоо Украинд цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчид оролцлоо.

Парадын механикжуулсан хэсгийг эх орны дайны домог болсон Т-34 танк толгойлж, түүний араас сэргээн засварласан, Зөвлөлтийн үеийн “Иосиф Сталин” буюу ИС-2 хүнд танк явж өнгөрлөө. Танкийн цувааг залгуулан “Катюша” БМ-13 гарч түүний араас орчин цагийн “ИСКАНДЕР- М” пуужингийн комплексийг үзүүллээ.

Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөгчид бараг жил болгоны Ялалтын парадад оролцож байгааг ОХУ-ын удирдлага үнэлж байгаа. Гитлерийн Герман ЗХУ-д довтлоход оросуудад тусламжийн гараа сунгасан анхны улс нь Монгол байсныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, тува гаралтай Сергей Шойгу зэвсэгт хүчнийхэнтэй уулзах үеэрээ байнга дурсан санадаг. “Монголын тусламж маш чухал үүрэг гүйцэтгэсний Орос үргэлж санадаг. Фронт руу 500 мянга гаруй монгол морийг тэд илгээсэн. Жирийн монголчуудын хандиваар 53 танк угсарч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа бүрдүүлсэн бөгөөд энэ цуваа 1943 онд Курскийн тулаан, 1945 онд Берлинийг чөлөөлөх тулаанд оролцсон” хэмээн сайд Сергей Шойгу дурсдаг.

Улаан-Үд хотын Ялалтын парадад Монголын зэвсэгт хүчний дайчдаас гадна Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Монгол хурандаа” ассоциацийн гишүүн Н.Лхагвадорж оролцлоо. Засаг дарга Н.Лхагвадорж Ялалтын парадын дараа Буриадын тэргүүн Алексей Цыденовтой албан уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн даалгаснаар хоёр улсын хилийн бүс нутгийн хамтын ажиллагаа болон “Нэг тэрбум мод” төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

И.БОРХОНДОЙ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 14 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 57 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 6 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 20 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 30 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 40 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 44 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top