x

Нарны замд хучилт хийх тул хөдөлгөөнийг Тавдугаар сарын 12-ноос хэсэгчлэн хаана

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу  хучилтыг Тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм.

Нарны замын шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа.

Тэрээр "Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн ч эрс өссөн. 20 шахам жилийн нүүрийг үзэж буй Нарны замыг энэ жил шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн хүрээнд Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийнэ.  

Тодруулбал,

Эхний ээлжид Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд, 

Дараагийн удаад Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд иргэд,  жолооч нар маань дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье" гэлээ.

Мөн тэрээр дараах асуултад хариулав.

-Нарны замд шинэчлэл хийх шаардлага яагаад үүссэн бэ?

-Авто замыг олон жил ашигласан тул шинэчлэх шаардлага тулгарсан. Замын хашлага л гэхэд олон жилийн эдэлгээнд эвдэрч муудсан, шинэчлэх нь зайлшгүй байсан. Авто замын хашлагыг шинэчлэн хийсэн байгаа. Нэлээд өндөр тавьсан. Замын хучилт нь гурван үеийн асфальтан хучилт байх учир өндөржилтийн зөрүү үүсэх магадлалтай тул хашлагыг өндөр тавихаас аргагүй байсан.

-Нарны замын хучилтыг 19 жилийн дараа шинэчилж байгаа юм байна. Энэ удаагийн шинэчлэлд хэдэн жилийн баталгаа өгөх вэ?

-Зам засварыг  тодорхой хугацаанд хийх төлөвлөлттэй байдаг. Урсгал засвар, ээлжит болон их засвар, бүрэн шинэчлэлт гэсэн төрөлтэй, төрөл тус бүрийг тусгайлсан хугацаанд хийдэг онцлогтой. Асфальтан хучилттай авто замд 13-15 жилийн дараа их засвар болон бүрэн шинэчлэл хийдэг. Жил болгон урсгал засварын ажлуудыг тогтмол хийх шаардлага, хэрэгцээ үүсдэг. Урсгал засварыг цаг алдалгүй хийгээд явахад замын асфальтан хучилтыг зохих хугацаа хүртэл нь бариад байх боломжтой.  

-Засвар хийхийн тулд замыг хаахаар түгжрэл үүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Бид энэ бүгдийг тооцоолсон тул шинэчлэл хийх замыг бүхэлд нь биш, хэсэгчлэн хааж байгаа. Нэг километр замыг бүхэлд нь хаахгүйгээр эхний ээлжид 238 метр замыг хаана. Мэдээж тээврийн хэрэгслийн түгжрэл нэмэгдэх хэдий ч богино зайд, богино хугацаагаар зам хааж, ачаалал үүсгэхгүйг хичээсэн.

-Олимпын гүүрний дугуйн болон явган замыг хэзээ ашиглалтад оруулах боломжтой вэ. Зургаадугаар сарын 30-ны өдөр гэхэд ашиглалтад оруулах үүргийг Хотын дарга өгсөн. Тэр хугацаанд амжихаар байгаа юу?

-Хотын даргын өгсөн үүргийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар явган хүний гүүрний өрөмдлөг хийж байна. Гүүрийн суурийг  газрын гүнд 25 метрт суурилуулна. Төмөр хийц эдлэл тавдугаар сарын 19-ний өдөр Монголд орж ирнэ. Суурь хийсний дараа угсралт эхэлнэ. Тээвэр саатахгүй бол ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжтой.

-Явган хүний замыг хэдий хэрийн өргөнтэй тавих вэ?

-Явган хүний гүүр нь налуу зам болон шатаар зорчих гэсэн хоёр хувилбартай. Явган зорчигчид Их наяд худалдааны төвийн харалдаа замаар төмөр замын гарам даваад Нарны замынхаа урд талд гарах байдлаар төлөвлөсөн. Явган зам 2-3 метр өргөн, 35 метр урттай байгаа. Налуу замаа нэмж тооцвол, 200 метр орчим урттай явган хүний зам тавьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 9 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 52 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 1 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 15 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 25 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 35 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 39 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top