x

Цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар Хүний эрхийн байгууллагаас мэдээлэв

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт бугшсан яргалал, дарангуйлал арилах биш арга хэлбэрээ өөрчлөөд улам өргөжиж байгааг үндэсний хэмжээний судалгаанууд ил болгосоор байна. Энэ талаар ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 21 дүгээр илтгэлийн мөрөөр “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа “Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна” хэмээн хөндсөн билээ. Тэгвэл нэгэнт шийдвэр гаргагчдын ширээн дээр очсон мэдээллийн дагуу цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа талаарх хүний эрхийн байгууллагын баримтыг хүргэе. Хүмүүнлэг нийгэмд хүний эрх хэрхэн хөсөр хаягдаж, хүний наад захын хэрэгцээгээр хангахгүй дэглэж буйг цэргийн алба хаагчид өөрсдөө нэрлэснийг өмнөх дугаартаа хөндсөн. Тодруулбал, хүссэн үед бие засуулахгүй байх, хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг өгөх, халуун хүйтэнд удаан хугацаагаар гадаа зогсоох, зодох цохих, согтуугаар чиглэл зүй бус тушаал өгөх, мөнгө эд зүйл нэхэх, цээжин дээр буу цэнэглэх, буугаар цохих, хуваарийн дагуу хоол идэх боломжгүй болгох, бусдыг зодуулах, алгадаад ир гэх мэтээр тушаах гэх мэт.

Кейс-1

...Зэвсэгт хүчин..."Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан... Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан"

/2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс/

Мөн хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсвэл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэсэн үйлдэл хийх гэсэн бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурдсан байгаа юм. Үүний хор уршгаар ялгаварлан гадуурхалтад өртсөн хугацаат цэргийн алба хаагчдын 8.4-8.7 хувь нь зарим үед, 3.2-6.9 хувь нь байнга сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны тавгүй байдалд ордог. Ярилцлагаар офицер, ахлагч нар тааруухан гүйдэг байлдагчийг хэл амаар доромжлох, боловсрол, ар гэрийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, шоглох тохиолдол цөөнгүй байдаг гэж хариулжээ.

Мөн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах,  заналхийлэх, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн эсэх талаар тодруулахад дарга, захирагч, ахлагчдаас “Миний үед ингэдэг байсан, тэр тийм байсан гэх байдлаар өөрсөдтэйгөө болон өмнөх оны цэргүүдтэй харьцуулан зүй бус шаардлага тавьдаг, халуун, хүйтэнд зогсоох, хүнээс үг сонсох үүрэг авах, хугацаа зааж  биелэгдэх боломжгүй даалгавар өгөх, нэр хоч өгөх, үг хэлээр доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, нийт бие бүрэлдэхүүний өмнө ар гэртээ болон даргад гомдол, мэдээлэл гаргасан гэж буруушаах, мэдээлэх замаар  бусдадаа гадуурхагдах” гэсэн байна.

Тухайлбал, цэргийн алба хаагчдын 1.8 хувь  нь ахлагчийн, 1.2 хувь нь офицерын, 0.7 хувь нь бусад байлдагч (хал цэрэг, эсвэл он жав)-ийн, 0.6 хувь нь харуулын даргын заналхийлэлд өртөж байсан гэж хариулсан бол офицер, ахлагчийн 2.6 хувь, бусад байлдагч (хал цэрэг, эсхүл он жав)-ийн 6.1 хувь, харуулын дарга нарын 4.3 хувь нь хугацаат цэргийн алба хаагчдыг хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, элдвээр шоолох, эсвэл хараалын үг хэлэх зэргээр дүрмийн бус харьцаа  гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Кейс-2

...Хилийн цэрэг.... намайг хониндоо яв "П" минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд дур хүслээ ёс бусаар хангадаг байсан...

22:00 цагийн үед.... /Сум дундын ... дугаар шүүхийн  шийтгэх тогтоол/

Тэгвэл ХЭҮК-ын судалгаагаар цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй тохиолдож байна гэсэн ноцтой асуудлыг дэлгэжээ.

Социологийн судалгаанд оролцогчдоос ямар нэгэн хэлбэрээр бэлгийн  дарамтад өртөж байсан талаар тодруулахад бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэргээр илэрч, зэвсэгт хүчинд найман хугацаат цэргийн алба хаагч бэлгийн дарамтад өртсөн гэсэн бол цэргийн алба хаасан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байснаа илэрхийлжээ.

Энэ талаар ХЭҮК “Бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил, жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд цэргийн алба хаагчдын хоорондын итгэлцэл, харьцаа, албаны нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Цэргийн анги, байгууллага дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь цэргийн бүх алба хаагчдад ялгаварлан гадуурхалтгүй, аюулгүй ажлын  орчин нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой. Дэлхийн улс орнуудын цэрэг, армийн салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажилд энэ талаар заавал хөнддөг нь түүнээс гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхтэй холбоотой” гэв.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Холбогдох хүмүүс марш тактикын тэмцээнд явсан” гэсэн хариултыг өглөө.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 22 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 5 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 14 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 28 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 38 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 48 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 52 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top