x

Шангри Ла худалдааны төвийн хажууд байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэжээ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шангри Ла худалдааны төвийн хажууд өчигдөр Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ) байрлуулсан байсан. 

Нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан уг ТҮЦ-ийг тухайн өдрийнх нь орой тус дүүргийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-аас нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр эрхлэх боломжтой болсон үйлчилгээний төрлүүдийн нэг нь ТҮЦ юм. 

Иймд ямар үндэслэлээр ТҮЦ-ийг нүүлгэсэн талаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас тодруулахад "Тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой үйлчилгээний нэг нь ТҮЦ мөн. Гэхдээ хот стандарттай байх ёстой. Энэ дагуу Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас ТҮЦ байрлуулах боломжтой байршлуудыг баталж өгдөг. Одоогоор дээд шатны байгууллагаас дүүргүүдэд баталж өгсөн холбогдох журам нь ирээгүй байна.

Гэхдээ худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хотын стандарт норм, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй гэдгээ маш сайн ухамсарлах ёстой. Тухайлбал, өчигдрийн нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ л гэхэд замын эсрэг талаас цахилгаанд холбосон байгаа юм. Ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцах вэ.

Мөн дүүрэг дээр ТҮЦ-ийн зөвшөөрөл өгдөггүйг тодотгоё. Шангри Ла худалдааны төвийн хажууд байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэсэн нь хэд хэдэн үндэслэлтэй. Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулсан, мөн авто машины үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа юм. Иймд дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулсны үндсэн дээр тухайн иргэн ТҮЦ-ээ нүүлгэн шилжүүлсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нийслэлийн иргэд (172.69.252.150)
    Нэг хүний эрх ашгаар нийтийн эрх ашиг,хотын соёлч байдлыг хязгаарлаж үл болмой.Манайхан боломжийг нь жаахан чөлөөлөөд өгөхөөр арай дэндэх юм.Зайсан толгойн оройд ч ТҮЦ тавих шиг.Нэг өглөө л Сүхийн талбай,ордны дэргэд ТҮЦ тавихнээ.Даврахгүй шүү...
    2022 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 21 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 5 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 14 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 28 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 38 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 48 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 51 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top